Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонгодог уран зохиол»Өндөр, нам боловсрол гэдэг ойлголт байхгүй /Нийтлэл/
Сонгодог уран зохиол

Өндөр, нам боловсрол гэдэг ойлголт байхгүй /Нийтлэл/

Урлаг Урлаг28/07/2016Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
7ljhpm8esc86d97bf1k2tudn8k3808249742016-07-28-14-31[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Бид сүүлийн үед хүнийг “өндөр боловсролтой” хэмээн тодорхойлон ярьж бичдэг болж. Гэхдээ өндөр, нам боловсрол гэдэг ойлголт угаасаа байх боломжгүй. Боловсрол өөрөө үйл явц бөгөөд энэ үйл явц тухайн нэг хүний хувьд эхийнхээ хэвлийд бүрэлдэж эхлэхээс насан эцэслэх хүртэл үргэлжилнэ. Тэгэхээр тасралтгүй хөдөлгөөнтэй байдаг үйл явцыг илэрхийлдэг үгийн ард “той” залгаад бидний ярьж буй тухайн нэг цаг үед тогтмол байх хувь хүний мөн чанарыг илэрхийлэх боломжгүй юм.

Академич Б.Жадамбаагийн энэ талаар гүнзгий бодож, онолын үгээр илэрхийлсэн санааг ойлгоход амар биш. Түүний хэлдгээр сургуульд сурч, амьдрал үзэж, мал хариулж, эмээ өвөөдөө тусалж, ажил хөдөлмөр хийж, юм уншиж, сонсох зэргээр бусадтай харилцаанд орохын хэрээр хүмүүний мөн чанар өөрчлөгдөж “хүн” болдог. Эдгээр бүх амьдралын үйлийн явцад хүний мөн чанар сайнаар өөрчлөгдвөл түүнийг “эрдэмтэй, чадалтай, толгой сайтай, ухаантай, төлөвшсөн, бүтээлч” гэх мэтээр тодорхойлон ярьж болох юм. Харин хүн сургуульд сурсан ч төрөлхийн мөн чанар нь нэг их өөрчлөгдөөгүй эсвэл ялангуяа тухайн ярьж буй хүнээ сайн мэдэхгүй бол бид “сургуульд сурсан, мэдлэгтэй, юм уншсан, мэргэжил, мэргэшилтэй, ажил хөдөлмөр хийдэг, туршлагатай” гэж тодорхойлдог. 

Чадалтай, ухаантай, бүтээлч хүн гэвэл бүх талаараа хөгжсөн, аливаа шинэ нөхцөл байдалд амархан сурч, зохицон ажиллах, улмаар удалгүй үр дүнтэй байж чадах хүн буюу дээд эрэмбийн сэтгэхүй нь хөгжсөн гэсэн утгатай. Туршлагатай гэдэг бол жишээ нь чадалтай гэсэн үг биш. Ер нь бол туршлагатай гэхдээ чадах эсэхийг нь мэдэхгүй, харин мэдлэгтэй гэдгээр уг нь бол мэргэжлийнхээ талаар эсвэл ерөнхий зүйлийн талаар мэддэг гэхдээ ажил, үйл болгож үр дүнд хүрч чаддаг эсэхийг нь мэдэхгүй л гэсэн санааг гаргана.

Англиар ч гэсэн өндөр боловсролтой гэж орчуулахаар хэллэг байдаггүй. Когнитив талаас нь тайлбарлавал “educated” гэдэг нь өөрийгөө таньж мэдсэн, өөрийн хязгаарыг мэдсэн, мэддэг гэсэн утгад илүү тохирдог. Өөрөөр хэлбэл метакогнитив гэсэн утгатай. Тэгэхээр well-educated, well-read гэж яриахаас биш highly-educated гэж тэд ярьдаггүй. Well-educated гэдэг нь сурсан, харин well-read гэвэл уншсан гэсэн утгатай бөгөөд аль аль нь ярианы объект болж буй хүний дотоод мөн чанарыг таамаглаж буй хэрэг огт биш. Харьцангуй өнгөн талаас нь тодорхойлж буй хэрэг. Хүн нөгөө хүнийхээ дотоод мөн чанарын талаар хамт ажиллаж байж л зөвхөн таамаглал дэвшүүлж өөрийн саналыг хэлэх боломжтой болно. Гэтэл бид чинь огт танихгүй хүнээ “өндөр боловсролтой” хэмээн ярьж бичээд дассан байна. 

Амьдрал дээр хүний мөн чанарыг тодорхойлоход хааяа хэрэглэх болсон нэгэн инээдтэй жишээг авъя. Сүүлийн үед “4D” гэдэг тодорхойлолт хүний нөөцийн мэргэжилтнүүдийн дунд хэрэглэгдэж байгаатай тааралдаж магадгүй. Саяхан найз бүсгүй маань ажлын ярилцлага өгсөн чинь нэгэн банкны хүний нөөцийн ажилтан “та өөрийгөө “4D” хүн гэж боддог уу” гэж асуужээ. Тэр нь юу гэсэн үг юм бол гэтэл бага зэрэг тайлбарлаж өгсөн гэв. Хүний нөөцийн ажил үнэхээр хэцүү. Үзмэрч мэт мэдрэмж хэрэг болдог шиг байгаа юм. Тэдний ажлыг харанхуй өрөөнөөс өөртөө хэрэгтэй юмаа хайж олж авахтай зүйрлэж болох байх. Гэхдээ надад бол энэ үйлдэл хэт хэлбэр хөөсөн, бусдыг дуурайсан, өнгөц, хуурмаг санагдсан. 

4D гэдэг ойлголт Өмнөд Солонгосоос гаралтай бөгөөд хүнийг өдөж, “явуулж” байгаа үг гэхээсээ илүү бүтээлч, бусдаас өөр, тухайн цаг үед өгөгдсөн өгөгдлөөс байдаг л нэг санаанаас илүү дээр санаа гаргаж чаддаг, өөрөөр сэтгэдэг, чадалтай гэсэн утгыг илэрхийлдэг. Энгийн хүнийг 3D гэвэл “хайрцагнаасаа” гарч сэтгэж чадвал 4D болох жишээтэй. Энэ утгаараа тухайн банкны ажилтан “тал бүрийн мэдлэгтэй, өв тэгш хөгжилтэй” хүн гэхээсээ илүү бүтээлч хүн л хайж байгаа санаатай бөгөөд өөрөө өөрийгөө юу гэж үнэлэхийг харах нь түүний үнэлгээний рубрикийн нэг асуулт байсан байх. Нэлээд их уншсан эсвэл хүнтэй харьцах туршлагатай хүн “хүнийг 4D юу, үгүй юу” гэх мэт асуултаар тодорхойлоод сууж байна гэж байхгүй. 

Дархан-Уул аймаг дахь Хөдөө аж ахуйн их сургуулийн багш Т.Ганхуяг бага, дунд боловсрол гэж ангилж бичих нь ч концепцийн хувьд буруу хэмээн ярьдаг. Түүний зөв. Энэ нь хүнийг бага сургууль дүүргэсэн юм чинь бага л боловсролтой байж таараа гэж сохроор таамаглаж байна гэсэн үг. Маш гуманист биш хэллэг. Их дээд сургууль төгссөн хэрнээ хөлслөгдөж чадахгүй, хөлслөгдөж чадахгүй бол өөрөө энтерпрейнер байж чадахгүй хүний дотоод мөн чанарыг сурсан сургууль нь өөрчилсөн гэж үзэхгүй. Тиймээс дээд сургууль төгссөн ч “бага боловсролтой” хүн манайд зөндөө байна. 

Бага ангийн боловсролтой, дунд ангийн боловсролтой гэх нь ч бас буруу. Харин бага сургууль дүүргэсэн, дунд сургууль, ерөнхий боловсролын сургууль дүүргэсэн, их дээд сургууль төгссөн эсвэл бага ангид сурдаг, дунд ангид сурдаг гэж ярих нь арай оновчтой юм шиг байгаа юм. Харин нийт хүн амын, хэсэг бүлгийн тухай ярихдаа боловсролтой, боловсрол сайтай гэж ярьж болох байх. “Монголчууд бол боловсрол сайтай ард түмэн” гэж бичиж болох жишээтэй. “Монголчууд бол сургуульд сурсан ард түмэн” гэлтэй биш. Харин Монголчуудын дотоод мөн чанарыг таньж мэдсэнийхээ дараа “Монголчууд бол ухаалаг ард түмэн” гэж “мэдэж” байж хэлэх ёстой.

Нийтлэлч: Адъяасүрэнгийн Заяадэлгэр

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Сонгодог уран зохиол Урлаг

Монголын сайтын холбоо цахим салбарын шилдгүүдээ тодруулна

08/01/2022
Сонгодог уран зохиол Урлаг

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 200-300 төгрөгөөр нэмэгджээ

29/09/2021
Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Оросын алдарт балетмейстер Юрий Николаевич Григорович 98 насандаа таалал төгсжээ

24/05/2025

“Squid Game -3” зургаадугаар сарын 27-нд цацагдахаар болжээ

23/05/2025

“Тэнгэр ээж минь өршөө” гэрэлт хөшөөний нээлт боллоо

23/05/2025

ADAM: Үзэгчдэдээ хамгийн сайхан тоглолт үзүүлэхийг зорьж байгаа

23/05/2025

Жүжигчин Г.Номуун Алдарт эхийн II одон хүртлээ

23/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.