Ангилал: Үндэсний хөгжим

Монсудар хэвлэлийн газар болон “Интерном” номын их дэлгүүртэй хамтран зохион байгуулж буй “Зуныг номтой өнгөрүүлцгээе” уриатай үйл ажиллагаа амжилттай боллоо.

Эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ цагийг үр бүтээлтэй, хөгжилтэй өнгөрүүлэхэд зориулан “Зуныг номтой өнгөрүүлцгээе” өдөрлөгөө ням гарагт Соманг Плаза дахь “Интерном” номын дэлгүүрийн салбар дээр зохион байгуулав.

Өнөөдөр аргын тооллын 2016 оны долоодугаар сарын 05. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Зуны адаг хөхөгчин хонь сарын шинийн 1. Ангараг гараг. Өглөгт охин одтой, нэг цагаан мэнгэтэй, шар хулгана өдөр.

Ихэнх нутгаар ялангуяа газар тариалангийн бүс нутгаар халуун өдрүүд үргэлжилнэ.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө түр зуурын бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 17-19 градус, өдөртөө 29-31 градус дулаан байна.

Японы эрдэмтэн Хироси Ватанабегийн санаачилсан дэглэм их энгийн, өглөө 1 ширхэг шинэхэн гадил идэж, аяга бүлээн ус уух ёстой. Энэ л таны өглөөний цайг орлоно. Үд хүртэл өөр юм идэх хэрэггүй. Дараа нь өдрийн турш хуучин шигээ хооллож болно. Гэхдээ япончуудын хоол идэхдээ баримталдаг “80/20” дүрмийг мөрдөж сурвал танд хэрэгтэй. Ходоод 80% дүүрч ирэх үед идэхээ боль, бүрэн цадаагүй үедээ гэсэн үг. Ходоодны 20% хоосон байснаар ачаалал багатай, улам сайн ажилладаг аж.

Өнөөдөр аргын тооллын 2016 оны долоодугаар сарын 04. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Зуны дунд хөх морь сарын 30. Сумъяа гараг. Хэрцгий охин одтой, хоёр хар мэнгэтэй, улаагчин гахай өдөр.

Төвийн нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ. Хангай, Хөвсгөлийн уулсаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 24-29 хэм, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутаг болон Дорнод, Дарьгангын тал нутгаар 33-38 хэм, бусад нутгаар 28-33 хэм дулаан байна.

Өнөөдөр аргын тооллын 2016 оны долоодугаар сарын 02. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Зуны дунд хөх морь сарын 28. Санчир гараг. Чөлөөт эх одтой, дөрвөн ногоон мэнгэтэй, хөхөгчин тахиа өдөр.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 21-26 градус, Алтайн өвөр говь болон Их нууруудын хотгороор шөнөдөө 17-22 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.

Энэ амралтын өдөр буюу 7сарын 3-нд 15 цагаас баяр наадмыг тохиолдуулан баярын бэлэг болгон бvх эмэгтэйчүүд хүүхдүүддээ мэндчилгээ дэвшүүлж өдөрлөг зохион байгуулахаар боллоо. Өдөрлөгөөрөө та бүхэндээ үнэ төлбөргүй эрүүл мэнд, зөв хооллох зөвөлгөө өгөх болон бүх сургалтандаа 50%-ын хөнгөлөлт зарлаж бүх үйлчлүүлэгчиддээ бэлэг барьж байна.

Хүн хүнээ хүндлэх гэдэг хорвоогийн ёс. Тэр дундаа дээл захтай, хүн ахтай гэгчээр манай Монголчууд нэгнээ хүндэлж ирсэн арвин баялаг түүхтэй. Мөн ардын сургааль ч асар их бий. Хүнийг хүндлэх, эс хүндлэхийг ардын цээрлэх ёсны хураангуй толиос хүргэж байна.