Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»Уран бүтээлч Ө.Буянхишиг “Манангаас үүл” үзэсгэлэнгээ дэлгэлээ
Үзэсгэлэн

Уран бүтээлч Ө.Буянхишиг “Манангаас үүл” үзэсгэлэнгээ дэлгэлээ

Урлаг Урлаг04/11/2024Шинэчлэгдсэн:04/11/2024Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Уран бүтээлч Ө.Буянхишиг “Манангаас үүл” бие даасан үзэсгэлэнгээ “Art of UB” галерейд дэлгэлээ.

Тэрбээр эл үүэсгэлэнгийнхээ талаар  “Манан шиг хүн байна гэдэг хорвоогоос ангид баясал мэдрэвч, хэмжээлшгүй гүн шаналдаг.  Манан шиг байгалийн агаар, хөрсний бохирдлыг цэвэрлэх чадвартай сан бол хүмүүний нийгмийн сэтгэлийн хог, буртаг, муу үйлдлүүдийг цэвэрлэх сэн. Гэхдээ миний чадах нь уучлах, өршөөх, хохирсон ч хайрлаж тэнэг зоригтойгоор сайн хүнээрээ үлдэх юм. Гэвч би манан шиг устах уу, эсхүл үүл болон дэгдэх үү.

Үүл болон дэгдвэл хүмүүний сэтгэлийн утсыг хөндсөөр ирсэн уй шаналал гунигт зовлонг гүн шингээсэн зохиолууд дүр санаануудаас бүрэн чөлөөлөгдөж хүмүүний ангижирч чадаагүй орчлонгоос амьд байхдаа ангижирч чадах буй.

Өөрөө өөрөөсөө сайн найзаа олж, өөрийгөө уучилж, нийгэм байтугай өрөөлийн амьдралд санаа зовохгүй дэгдэн дэвшиж жаргана. Амьдрал уг нь яруу сайхан, хүн уг нь ухамсарт адгуус гэвч…

Бид газраас хөлөө , гараа хэтэвчнээс, нүдээ утаснаас салгахгүй зохиомол баригдсан хэв маягт гунигтай, хэрсүү, айхтар нэгэн болох гэж орших юм.

Тэгвэл би энэ үзэсгэлэнгээрээ таныг хүрч үзээгүй үүлийг барьж, гишгэж үзээгүй газраа гишгэж, сэтгэлгээний эрх чөлөөнд жаргаасай гэж уриалмаар байна. Бурхнаас өгсөн таван мэдрэхүйгээрээ хязгааргүй сэтгэлгээгээр миний бүтээлийн өнгө, бийрийн таталтаар минь өөрөө өөртөө өөр ертөнцийг бүтээж, эрх чөлөөтэйгөөр аялж, энэ нийгэмд өнгө нэмэн хайрлагч, энэрэгч байгаарай гэж уриалмаар байна” хэмээжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

Гурван жил завсарласан “Алтан бийр” үзэсгэлэн нээлтээ хийлээ

29/05/2026
Үзэсгэлэн Урлаг

Уран бүтээлч Ц.Солонго “Thread” уран бүтээлийн үзэсгэлэнгээ дэлгэлээ

28/05/2026
Үзэсгэлэн Урлаг

“Тэсгэл” үзэсгэлэн энэ сарыг дуустал үргэлжилнэ

26/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Гавьяат жүжигчин Н.Ариунболд: Театр хол оршдоггүй, хүний сэтгэл дотор байдаг

02/06/2026

NBA-гийн од Стефен Карри Хятадын “Li Ning” брэндтэй урт хугацааны гэрээ байгуулснаа зарлав

02/06/2026

Поп од Дуа Липа жүжигчин Каллум Тернер нар гэрлэлээ

02/06/2026

“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль наймдугаар сарын 21-23-нд болно

02/06/2026

IU-г доромжилж сэтгэгдэл бичсэн иргэн тэнсэн харгалзах ял авчээ

01/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.