Хоол сойх өглөөний энэхүү дэглэмийн ачаар өдөрт 1кг турах боломжтой. Өглөө бүр гадил идэхэд та 7 хоногт 7 кг турна гээд төсөөл дөө. Үүний тулд та их өлсч, хоолны зуршлаа өөрчлөх шаардлагагүй.
Ангилал: Үндэсний хөгжим
Эр хүн харилцаагаа амархан тасалж чаддаг гэж ихэнх бүсгүй ойлгодог. Гэтэл тийм биш. Эмэгтэйчүүд хаалга саваад яваад өгдөг бол эрчүүд явах гэж төдийлөн яардаггүй. Тэд гэрээсээ явахын өмнө ямар ааш гаргадгийг мэдсэнээр бүсгүй та гэр бүлээ таагүй зүйлээс аварч болох юм.
Өнөөдөр аргын тооллын зургаадугаар сарын 9, Бархасвадь гараг. Билгийн тооллын 5, Үнэг одтой, есөн улаан мэнгэтэй, хар нохой өдөр. Өдрийн наран 5 цаг 05 минутад мандан, 20 цаг 45 минутад жаргана. Өдрийн барилдлага: Үл зохилдох. Шүтэн барилдлага: Авахуй. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Эрдэнийг гадагш өгөх, нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Модон хохимой, Тэрсүүд давхацсан өдөрхэмээжээ.
2016 оны 06 дугаар сарын 09-ний цаг агаарын урьдчилсан мэдээ:
Үүлэрхэг. Түр зуурын бороо орно. Салхи хойноос секундэд 6-11 метр, зарим үед 12-14м/с хүрч ширүүснэ. Өдөртөө нийт дүүргээр 13-15 градус дулаан байна.
09 цагт Улаанбаатарт: 14,1 градус дулаан, харьцангуй чийгшил 41 хувь, агаарын даралт 864,5 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
Орчин vед манайхан гоо сайхны мэс засал хийлгэх болсоор удаж байна. Гоо сайхны эмнэлэг гэхэд л хvний нvvрний арьс татах, өөхний давхаргаас нь хасах, хөл гар «тэгшлэх», хөх өгзөг томруулж багасгах зэрэг олон vйлчилгээ явуулдаг. Yvний зэрэгцээ хvмvvс биеийнхээ хvсээгvй хэсэгт буй төрөлхийн болон олдмол мэнгээ ч авхуулах болсон. Ер нь мэнгэ яагаад vvсдэг, ямар учиртай юм бол? Хvний амьдралд хэрхэн нөлөөлдөг зэрэг олон асуултанд хариулт хэрэгтэй.
Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр зургаадугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хот, Булган, Дорноговь, Дундговь, Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар, 9-11-нд зүүн аймгуудын нутгаар усархаг бороо үргэлжлэн орж, сэрүүсэх төлөв гарчээ.
Өнөөдөр аргын тооллын 2016 оны зургаадугаар сарын 08. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Зуны дунд хөх морь сарын Билгийн тооллын 4. Буд гараг. Найралт эх одтой, нэг цагаан мэнгэтэй цагаагчин тахиа өдөр. Өдрийн барилдлага: Үхэх. Шүтэн барилдлага: Хурьцахуй. Өдрийн наран 5 цаг 05 минутад мандан, 20 цаг 44 минутад жаргана.
Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэхийн зэрэгцээ сайхан мэдээг дахин сануулах гэж байна. Өнгөрсөн ч гэсэн эх үрсийн баярыг тохиолдуулан “Aqua fitness” энэ зуны super хямдрал зарлаад байгаа билээ. Тодруулбал 2016.06.03-2016.06.08-ны өдрийг дуустал https://www.facebook.com/aquafitnessmongolia/?fref=ts хуудсан дахь хямдралын постыг шэйр хийгээд клубийн аль ч ангиас 50% хямдрал авах боломжтой. Хямдралын хугацаа маргааш дуусах бөгөөд та бүхэн яараарай. Хямдрал авах болзол тун энгийн. Та “Aqua fitness клубт ирж бүртгүүлэхдээ өөрийн Фэйсбүүкт эйр хийснээ үзүүлээд л боллоо.
Сүхбаатар дүүргийн Биеийн тамир спорт хорооноос “Хайрхан уулаа дээдэлье-2016” спорт явган аялалыг энэ сарын 11-нд зохион байгуулах гэж байна. Энэхүү явган аялал нь дүүргийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсан биеийн тамир, спортыг хөгжүүлэх зорилтот бодлогын хүрээнд ажилчдынхаа чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хөдөлгөөний хомсдлоос урьдчилан сэргийлэх зорилготой юм. Спорт явган аялалд дүүргийн Засаг даргын Тамгын газар болон дэргэдэх хэлтэс, албадын ажилтан, албан хаагчид оролцоно. Аялалын маршрут Улаанбаатар-Манзушир-Цэцээ гүн чиглэлд болох юм.
Маш олон гэр бүлийн хувьд эгэл жирийн өдөр дараах байдлаар эхэлдэг билээ. Эр нөхөр нь хувцсаа өмсөөд машиндаа юм уу автобусанд суухад бэлэн болсон байхад эхнэр нь хувцасны шүүгээнийхээ өмнө зогсоод өнөөдөр юу өмсөх вэ хэмээн толгойгоо гашилгаж байдаг билээ. Судлаачид нарийн тооцоолол явуулаад эмэгтэйчүүд иймэрхүү бодолд автан 18-60 насандаа өдөрт 17 минутыг зарцуулдаг болохыг олж мэджээ. Жилд дөрвөн өдөр, амьдралынх нь бүхэл бүтэн зургаан сарын хугацаа ийм ярвигтай бодлогыг бодоход зарцуулагддаг аж.