Өнөөдөр аргын тооллын 2016 оны дөрөвдүгээр сарын 20. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Хаврын адаг хар луу сарын Билгийн тооллын 14. Буд гараг. Тугчин одтой, таван шар мэнгэтэй хар бич өдөр. Өдрийн барилдлага: Хүчин төгсөх. Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй. Өдрийн наран 5 цаг 59 минутад мандан, 19 цаг 48 минутад жаргана.
Ангилал: Үндэсний хөгжим
Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр төв, зүүн зүгийн нутгаар хүчтэй салхи шуургатай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.2016 оны дөрөвдүгээр сарын 20-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Баруун болон говийн нутгаар багавтар үүлтэй. Бусад нутгаар үүлшинэ. Төв, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Завхан голын эх, Хүрэн бэлчир, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 8-13 хэм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 20-25 хэм, бусад нутгаар 14-19 хэм дулаан байна.
ОХУ-дахь Монголын Оюутны Холбооны залуус санаачлан Япон Швед улсад сурч буй залуусыг нэгтгэн Улаанбурхан өвчний эсрэг “БОЙТОГ” хандивын аяныг амжилттай өрнүүлж эхний апаратаа авч ХӨСҮТ-д хүргүүлэхээр боллоо. Энэхүү аянд зөвхөн оюутан залуус гэлтгүй тэнд оршин суугч, ажилладаг хүмүүс ч хүртэл идэвхитэй оролцож байгаа гэнэ. Тэрээр залуус хэлэхдээ:
Монгол Улсын Засгийн газар, Аж үйлдвэрийн яамны дэмжлэгтэйгээр “Монголдоо бүтээцгээе” уриатай Монгол брэнд төслийг хэрэгжүүлж эхлээд байна.
Амжилтанд хүрсэн хүмүүсийн ихэнх нь өглөө эрт босохыг бусдад зөвлөдөг. Гэсэн ч өглөө эрт боссоноор ямар давуу тал үүсэхийг тэр бүр тайлбарлаж өгөөд байдаггүй. Тэгвэл сүүлийн хоёр жил өглөө бүр 6 цагт боссон Эгоса Айхи гэх блоггер өглөө босох зуршлын хамгийн чухал 6 давуу талыг ингэж нэрлэжээ.
Бусдаас онцгой амт, тухтай тохилог орчинд өөрийн хүссэн хоолоо хайртай дотны хүмүүстэйгээ зооглох нь бидний хамгийн эрхэм зүйлүүдийн нэн тэргүүнд тавигддаг билээ.
Сүүлийн үед хүн бүхнийг амт чанараараа соронзон мэт татаж “Yummy Chicken”-д дурлагчид хаана байна тэр газраа хүргүүлдэг.
Сүүлийн үед хүмүүс бие биедээ ном их бэлэглэдэг болжээ. Учир нь ном бол таалагдаагүй үнэртэн шиг толгой өвтгөж, таараагүй хувцас шиг томдож, багадах зэрэг ямар нэг асуудал үүсгэдэггүй хамгийн “аюулгүй” бөгөөд үнэ цэнтэй, үлдэцтэй бэлгүүдийн нэг юм.
ДЭМБ-аас хийсэн судалгаагаар хүмүүсийн 60-85 хувь нь эрүүл мэнддээ ашиг тустай дасгал хөдөлгөөн хийдэггүй гэсэн дүгнэлт гарчээ. Амьдралын суунга хэв маяг нь таргалалт, чихрийн шижин, зүрх судасны өвчнүүдийг үүсгэх гол нөхцөл болдог байна. Уг нь өдрийн 5-8 цагт нь байнга хөдөлж байх ёстой гэнэ. Ингэснээр биеийн идэвхи хөдөлгөөн мэдрэмжтэй байдал сэргэж өөртөө итгэх итгэлтэй болдог гэсэн шинжээчдийн дүгнэлт байдаг ажээ.
Будда ийн өгүүлжээ: “Зуун муу хүнийг хооллосноос ганц сайн хүнийг хооллосон нь дээр…”
Энэ судрыг ойлгохын тулд Буддагийн ‘сайн, муу хүний’ тодорхойлолтыг санах хэрэгтэй. Ямар хүнийг муу хүн гэх вэ? Өөрийгөө ертөнцийн төв гэж боддог, өрөөлийн эрх ашгийг хайхардаггүй, бусдыг хувийн хүсэл зорилгоо хангах хэрэгсэл төдийгөөр ойлгодог хүнийг муу хүн гэнэ. Энэ тодорхойлолтыг ой тойндоо шингээж ав. Учир нь, та нар муу хүнийг гэмт хэрэгтний хүрээнд л боддог. Муу хүн бүхэн гэмт хэрэгтэн биш. Тэдний зарим нь шүүгч, улс төрч, нийгэмд нэр хүндтэй хүмүүс, гэгээнтний дүрээр ч явдаг. Гаднаа гэмгүй номхон харагдавч амин хувийн төлөө бусдыг золиослох хандлагаар нь тэднийг муу хүн гэж байгаа юм.
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР:Солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангайн уулсаар хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 хэм хүйтэнээс 2 хэм дулаан, өдөртөө 9-14 хэм дулаан байна.