Таны бие машин л гэсэн үг. Бие организм өлссөн үедээ энергийг илүү хурдан үрж эхэлдэг. Таны бие удахгүй шинэхэн хоол хүлээж авна гэдгээ мэддэг шүү дээ. Хэрэв та өөр өөр цагт хоол идэж, мөн хоолгүй хэдэн цагаар ажилладаг бол таны биеийн бодисын солилцоо удаашрах болно. Бие чинь зүгээр л энергиэ хадгалах төлөвт шилжиж байна гэсэн үг юм. Учир нь дараагийн удаа хэзээ хооллох бол гэдгийг мэдэхгүй шүү дээ. Бодисын солилцоогоо тогтвортой түвшинд барихын тулд 3-4 цаг тутамд нэг удаа хоолловол тохиромжтой. Бага порцоор идэх нь хамгийн чухал гэдгийг санаарай.
Ангилал: Үндэсний хөгжим
Интернеттэй айл, албан байгууллага цөөн байх үед хүүхдүүдийн хөгжил өнөөдрийн хүүхдийн биеийн хөгжил эрс ялгаатай байна. Энэ нь хүүхэд бие бялдраа хөгжүүлэх насан дээрээ цахим ертөнцөд хүүхэд насаа өнгөрүүлж байгаатай шууд холбоотой юм. Таны хүүхэд ч гэсэн гүйж хариаж явах насаа интернет орчинд алдаж байгаа юм биш биз. Үүнд анхаарлаа хандуулах цаг болсныг сануулья.
Орчин үеийн суугаа ажилтай бидний олонх нь нурууны өвчнөөр шаналдаг. Дээрээс нь илүүдэл жин гэх аймшигтай “мангас” байна. Доор үзүүлсэн энгийн мөртлөө үр дүнтэй эмчилгээний аргыг анх япон эмч Фукуцузи 10 орчим жилийн өмнө бий болгожээ. Энэ аргаар унжсан гэдсийг татаж, нурууны гажсан ясыг хэвийн байдалд нь оруулж болох юм байна.
Цонхон цаагуур цасан будрана. Хаа тэртээ үлдсэн он жилүүдийн нэгэнд чихний хажуугаар нисээд өнгөрсөн “молекулуудын эмх замбараагүй хөдөлгөөн…” гэсэн өгүүлбэр сонсогдоод өнгөрөв. Самбар дээгүүр багшийн шохой тогшин гүйх шиг. Тэгснээ самбартай, юутай хээтэйгээ будраад арилах ч шиг. Сэхээрэн харвал хэн ч юу ч яриагүй бөгөөд тээр жил багшийн амнаас гараад бидний чих рүү ч ороогүй, эргэж ч хариагүй тэр өгүүлбэр жаахан санаа зовсон шинжтэй хулган сууж байна. Эв дүйгүй хадаж, эв дүйгүй будсан ширээн дээр нэгэн шүлэг суугаад өөрөө өөрийгээ бичиж харагдана. Өөрөө өөрийгээ үлээх гээд ядчихсан нялх салхины хажууд тэрний ажил хавьгүй бүтэмжтэй.
Өнөөдөр аргын тооллын 2016 оны дөрөвдүгээр сарын 18. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Хаврын адаг хар луу сарын Билгийн тооллын 12. Сумъяа гараг. Бага морь одтой, долоон улаан мэнгэтэй цагаан морь өдөр. Өдрийн барилдлага: Үхэх. Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй. Өдрийн наран 6 цаг 02 минутад мандан, 19 цаг 44 минутад жаргана.
2016 оны дөрөвдүгээр сарын 18-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Зүүн зүгийн нутгаар багавтар үүлтэй. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн зүүн хэсэг, төвийн нутгийн зарим газраар хур тунадас орно. Салхи баруун зүгийн нутгаар зүүн хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Баруун зүгийн нутгийн өмнөд хэсэг, говийн нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Завхан голын эх, Хүрэн бэлчир, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 4-9 хэм, Алтайн өвөр говиор 14-19 хэм, бусад нутгаар 11-16 хэм дулаан байна.
Та дотны найзын хамт бооцоо тавин уралдаж, “Aqua fitness”-ийн багцын бэлгэнд хамрагдаарай.Найзтайгаа хамт хичлээллэснээр илүү үр дүнг мэдрэхээс гадна 20 болон 30 хувийн хөнгөлөлтийг эдлэх боломжийг олгож байна.
Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 295 дугаар тогтоолоор баталсан “Зөв монгол хүүхэд” үндэсний хөтөлбөр нь “Сургуулийн өмнөх, бага, дунд боловсролын чанарын шинэчлэл”, “Авьяас”, “Ном” дэд хөтөлбөрийн хүрээнд амжилттай хэрэгжиж байна.
“Акуа” фитнесс клубыг өдгөө мэдэхгүй бүсгүйчүүд гэж үгүй. Зун цаг айчлан ирж буй энэ үед бүсгүйчүүд маань бие галбир, эрүүл мэнддээ анхаарч эхэлдэг билээ. Тэгвэл “Акуа” фитнесс клуб жирэмсний эмчилгээний анги, том хүний болон хүүхдийн усан сэлэлт, зүрх судасны өвчлөл, нурууны өвчтэй хүмүүст зориулсан эмчилгээний ангиуддаа та бүхнийг урьж байна.
Ер нь үнэндээ бол 1942 он бол Испанийн колоничлол Америк тивд эхэлсний ой болохоос бус Америкийг нээсний ой биш юм. Хатуухан хэлбэл уугуул индианчуудыг хүйс тэмтрэн, өнө эртний соёлыг нь устгаж эхэлсний ой ажээ. Тэгэхээр Америк тивийг хэн нээсэн бэ? Хаанаас, ямар хүмүүс тэнд очиж суурьшсан бэ гэдэг асуултад шинжлэх ухаан одоо хүртэл хариулаагүй байна. Үүнийг тайлах гэж шинжлэх ухаан бараг 200 жилийг зориулжээ.