Ангилал: Үндэсний хөгжим

Өнөөдөр аргын тооллын 2015 оны арванхоёрдугаар сарын 21. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн Өвлийн дунд шар хулгана сарын шинийн 11. Сумъяа гараг. Шийдэм. одтой, 9 улаан мэнгэтэй цагаагчин хонь өдөр.

Өдрийн барилдлага Үл зохилдох. Шүтэн барилдлага Авахуй. Өдрийн наран 8 цаг 47 минутад мандан, 17 цаг 05 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.

Баруун зүгийн нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн ихэнх, төвийн нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Олон нуурын болон Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир Дархадын хотгор орчмоор 20-25 градус, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 14-19 градус, Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 градус, бусад нутгаар 9-14 градус хүйтэн байна.

Дэлхийн снөүбоардын өдөр 2015.12.20 -ны өдөр тохиож байгаатай холбогдуулан Снөүбоард сонирхогчдын дунд снөүбоард кросс, снөүбоард фрийстайл төрлийн уралдаануудыг скай ресорт цанын баазад зохион байгуулж аваргуудаа тодрууллаа.

Монголчууд 2002 оноос эхлэн Фэнг шүйг мэдэх болсон. Тэгвэл уншигч таны амралтын өдөрт зориулан Азийн Фэнг шүй төвийн захирал Ө.Хишигжаргалтай ярилцаж мэдэж явах хэрэгтэй зөвлөгөө авсныг хүргэж байна.

Мөнгөний лаа

Мөнгөний хүрд хүйс хавьд оршино. Орлогыг нэмэгдүүлж, бизнесийн хөгжил, явцыг идэвхжүүлж, мөнгөн хуримтлал бий болох, санхүүгийн саад бэрхшээлийг даван туулахад тусална. Мөнгө, баялаг ба бусад материаллаг үнэт зүйлсийг татна. Төлөвлөсөн зорилгодоо хүрэхийн тулд 3 сар хүртэл хэрэглэж болно.

Аливаа амьд бодьгал бүхэн янз бүрээр амар амгаланг хүсэж байдаг бол оюун санааны өндөр түвшинд хөгжсөн хүмүүн төрөлхтөн туйлын аз жаргалыг хүсдэг билээ. Тэрхүү туйлын аз жаргал нь зайлшгүй хэрэгцээт ахуйн хэрэглээнээс чухам илүү дотоод сэтгэхүйн тогтвортой, амар тайван байдалд хүрэх явдал юм. Аз жаргалын үндэс нь хайр, эелдэг дотно сэтгэл, энэрэн нигүүлсэх, асран хайрлах сэтгэлд байдаг.

Улаанбаатар хотод өнөөдөр багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос 6 м/с. Улаанбаатар хотод шөнөдөө 19 ,өдөртөө 10 хэм хүйтэн байна. Яармаг-Сонгины орчмоор шөнөдөө 28-30 градус хүйтэн , бусад хэсгээр 20-22 градус хүйтэн байна.

Илүүдэл өөх тосыг багасгахын тулд бууз, мах идсэнийхээ хэрээр шинэ ногооны салат ялангуяа ногоон навчит ногоо (green leafy vegetables буюу бууцай, чинцай, юуцай, цоо байцаа, яншуй, мөн брокколи байцаа, ногоон сонгино, бүх төрлийн байцаа, салатны навч, ногоон чинжүү гэх мэт ногоон навчит ногоонууд болон бусад ногоон өнгөтэй ногоонууд) давамгайлсан салатыг түлхүү сонгож, бэлтгэж идээрэй!

Түүхийн модон тоглоом
Энэ удаа дандаа худлаа юм бичих гэж байна, тиймээс итгэх хэрэггүй. Монголын талд эзэнт гүрнүүд 400 орчим жилийн давтамжтай бий болж байсан юм. Үүнийг хэр анзаардаг юм бүү мэд. Манай түүхчид Монголын түүхэнд хүй нэгдэл, боолын нийгэм, феодалын нийгэм, капитализм, коммунизм заавал байх ёстой гэж мунгинасаар байна.

Өнөөдөр аргын тооллын 2015 оны арванхоёрдугаар сарын 18. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн Өвлийн дунд шар хулгана сарын шинийн 7. Сугар гараг. Шувуун хушуут одтой, 3 хөх мэнгэтэй шар луу өдөр.

Өдрийн барилдлага Түлэх. Шүтэн барилдлага Хүрэлцэхүй. Өдрийн наран 8 цаг 45 минутад мандан, 17 цаг 05 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.