Өнөөдөр аргын тооллын 2015 оны арванхоёрдугаар сарын 21. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн Өвлийн дунд шар хулгана сарын шинийн 11. Сумъяа гараг. Шийдэм. одтой, 9 улаан мэнгэтэй цагаагчин хонь өдөр.
Өдрийн барилдлага Үл зохилдох. Шүтэн барилдлага Авахуй. Өдрийн наран 8 цаг 47 минутад мандан, 17 цаг 05 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.
Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, эрдэнийг гадагш өгөх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Энэ долоо хоногийн эхлэл таатай байхыг од гаригс амлаж байна. Арилжаа наймааны ажил хэргийг болон аз туршсан эрсдэлтэй үйлдвэрлэл эрхлэхэд ч амжилттай байна. Холын хол явах, аялж жуулчлах, сонирхолтой хүмүүстэй уулзах магадлалтай. Хайр сэтгэлийн хувьд шинэ түүхийг эхлүүлэх, эсвэл хуучны харилцаагаа сэргээх нь дамжиггүй. Ажил төрлөө зөв төлөвлөж, хүч чадлаа жигд хуваарилж чадах нь өмнөө тавьсан зорилгодоо ойрын хугацаанд хүрэхэд тус дөхөм болно.
Үхэр (4/20-5/20)
Таагүй өдөр. Хувь заяаны гэнэтийн өөрчлөлтүүд нь эрэгтэйчүүдийн үйл ажиллагаанд нөлөөлөх боловч оддын таагүй байрлал нь хичээл зүтгэл нь хүсэж буй үр дүн хүргэхгүй гэдгийг анхааруулж байна. Эмэгтэй энэ ордныхон бичиг баримтад гарын үсэг зурах, амлалт өгөх зэрэг үүрэг хариуцлагатай ажилд анхааралтай байх хэрэгтэй. Хуурмаг, ёс зүйгүй байдал гарч магадгүй.
Хамтатгах (5/21-6/21)
Шинэчлэлт хий. Аливаа зүйлийн эхлэл эсвэл сүүлийн үед бодож буй зүйл тань урдаас төсөөлсөн үр дүнг авчирна. Мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд өөрийн зөн совингоо дага. Уулзалт гэрээ хэлэлцээр амжилттай байхыг од эрхэс зөгнөж байна. Шинээр гэртээ тавилга авах нь тийм ч муугүй санаа гэдгийг ойлгоорой. Дотор эрхтэний өөрчлөлт санааг чинь зовоосоор л байна. Харин дотнын хүний гомдол хурцдаж болзошгүй.
Мэлхий (6/22-7/22)
Ажил хэргийн элдэв асуудлуудаа шийдэхэд таатай өдөр. Ихээхэн орлого орж ирэх эсвэл урамшуулалт цалин авах магадлал өндөр байна. Хүндрэл бэрхшээлүүд таныг түр зуур орхих болно. Та хүчтэй сэтгэл хөдлөлд бүрэн автана. Өөртөө тавих хяналтаа алдахгүйн тулд түр зуур амсхий. Хэрвээ танд хэн нэгэн газартай холбоотой ажил хийх санал ирвэл түүнээс шууд татгалзах хэрэгтэй. Учир нь энэ жил таныг газар шороотой холбогдохгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
Арслан (7/23-8/22)
Долоо хоногийн эхнээс та маш нийтэч байж харилцан ярилцагчтайгаа оюун санааны харилцаа хялбар тогтоож чадна. Гэвч заримдаа таныг ойлгохгүй байгаа мэт сэтгэгдэл төрнө. Таны эелдэг занг хөнгөмсөг зан мэт хүлээн авч, мөн таны илэн далангүй байдлыг хувийн зорилгодоо ашиглаж болно. Хэт их яарсан эсвэл өөрийн сонирхлыг илүүд тавьснаар ажилд тань саад болно.
Охин (8/23-9/22)
Бизнес, худалдаа, арилжааны салбарт идэвхитэй хөдлөхөд тохиромжтой өдөр. Эмэгтэйчүүд албан тушаалын шатаар дээш ахих боломж гарч ирнэ. Хайр сэтгэлийн харилцаанд хардалт, үндэслэлгүй гомдол байгаа бололтой. Зөнтэй зүүд зүүдэлж, удахгүй биелнэ. Эмэгтэйчүүд мөөг зүүдэлбэл жирэмсэн байх, харин эрэгтэйчүүд мөөг зүүдэлбэл өвчин тусах магадлалтай гэж зөвлөж байна.
Жинлүүр (9/23-10/22)
Бүтээлч идэвхтэй мөн ажил хэрэгт таатай өдөр байна. Ямар ч бартаа саадтай ер учрахгүй. Таагүй зүйлс танаас нүүрээ буруулна. Бүх зорилгоо сарвайж авах болно. Тодорхой хугацаанд хэрүүл маргаан, үл ойлголцол, уур хилэн болохгүй. Та эд материалаасаа болоод ашиггүй нөхцөлд орж болзошгүй тул анхаараарай. Хийх дуртай зүйлээрээ оролдож өдрийг нөхцөө. Сэтгэл гутралд орж болзошгүй тул болгоомжил.
Хилэнц (10/23-11/21)
Санхүүгийн ажилд болгоомжтой ба тайван хандах хэрэгтэй. Магадгүй танд зан байдлаа өөрчлөх мөн зарим танилтайгаа харьцах харьцаагаа өөрчлөх хэрэг гарах нь. Сэтгэл санааны хямрал гарч болох бөгөөд хэрэв танд олон нийтийн ба улсын байгууллагад хандах шаардлага гарвал өөрийгөө хянах чадвараа бүү алд. Уян хатан чанар янз бүрийн маргааныг шийдэхэд танд тус болно. Сорилт туршилт хийхийг азнаж, хуучин туршигдсан аргаар үйлдэл хий.
Нум (11/22-12/21)
Ямар нэгэн зүйлийг эхлүүлэхэд тохиромжгүй өдөр, учир нь тэдгээрийн үр дүн таны хувьд таагүйгээр төгсөнө. Хэт улайран зүтгэж, азаа сорих гэсний хэрэггүй. Онц чухал ажил хэргийг долоо хоногийн дунд хэр хүртэл хойшлуулаарай. Өөрийн ажил, ажиллагаагаа оновчтой болгоход бага зэрэг хичээ. Таны эргэн тойронд, урсаж байгаа амьдралын хамгийн чухал хэсэг маш их шаардлагатай. Та зорилгодоо улам ойртох тусам орлого зарлагадаа үр өгөөж, хэмнэлттэй байна гэдгээ анзаарна.
Матар (12/22-1/19)
Өнөөдөр таны эрч хүчтэй, идэвхтэй байдал уруудаж мэднэ. Харин оны төгсгөлд хуримтлагдсан олон олон ажил хэргийнхээ учрыг олж, төвхнүүлэх аз тохиох нь гарцаагүй. Хэрвээ сүүлийн сард чухал асуудлуудыг шийдэхэд их хүчин чармайлт гаргаж, өөрийн хүсэл зоригтоо үнэнч хэвээр үлдэж чадваас энэ долоо хоногийн төгсгөл болон цаашлаад жилийн эцэст гарсан үр дүнгээ хараад баярлан бахдах болно. Үдшийг найз нөхөд болон ойр дотны хүмүүстэй өнгөрүүлбэл сэтгэгдэл өндөр үлдэх болно.
Хумх (1/20-2/18)
Өнөөдөр ажил хэргийн санал ирж магад, гэвч зөвшөөрөхөөс өмнө бүхнийг сайн бодох хэрэгтэй. Учир нь үр дүн тийм ч ашигтай биш байх болно. Од гараг таатай байрлалтай байсан ч ажилд жижиг таагүй зүйл гарч болох бөгөөд эсвэл даргатайгаа буюу хамт ажиллагсадтайгаа үл ойлголцол үүсч болзошгүй. Болгоомжтой бай. Ямар ч жижиг хэрүүл том зүйл болон өсөж болно. Харин болгоомжгүй үг холын үр дагавартай байж мэдэх юм. Сэтгэл санааны илрэлдээ анхаар.
Загас (2/19-3/20)
Өөрчлөлт, хувьсал хийх өдөр. Гэвч төлөвлөгөөгөө биелүүлэх явцад таниас шалтгаалахгүй нөхцөл байдлын улмаас санхүүгийн алдагдалд орж болзошгүй. Хар амиа бодолгүй өөрийн үзэл санаа, зөн билгээ дагахыг хичээгээрэй. Хамт олон, удирдлагууд, дотнын хүмүүстэйгээ харьцах харилцаанд сэв сууж болно. Оройг хайртай хүнтэйгээ хамт агаар салхинд өнгөрөөхийг зөвлөж байна. Зүүд тань зөнтэй байна.