Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.6.1 дэх хэсэгт “Нийслэлийн залуучуудын талаар баримтлах бодлого, хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлнэ” гэж заасны дагуу нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас Залуучуудын хөгжлийн хөтөлбөр боловсруулахаар ажиллаж байна. Тус хөтөлбөрийн төсөлд олон талын саналыг тусгах зорилгоор нийслэлийн ЗДТГ-ын хэрэгжүүлэгч агентлагууд, дүүргүүдийн холбогдох мэргэжилтнүүд, иргэний нийгмийн байгууллага, оюутан сурагчид, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл зэрэг 40 гаруй байгууллагын оролцоотойгоор хөтөлбөрийн төслийн эхний хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Ангилал: Үндэсний хөгжим
Монгол Улсын Их Сургууль (МУИС) нь бүрэлдэхүүн 5 сургууль, орон нутаг дахь харьяаллын 2 сургууль, үндэсний статустай 3 хүрээлэн, судалгааны бусад нэгжүүдтэй, бакалавр, магистр, докторын түвшний суралцагч, эрдэмтэн багш, ажилчидтай Монгол Улсын эрдэм оюуны томоохон төв юм.
Өнөөдөр аргын тооллын 2017 оны гуравдугаар сарын 20. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Алтан унжлагат” хэмээгч Гал тахиа жилийн хаврын тэргүүн хар бар сарын 23. Сумъяа гараг. Гар одтой, дөрвөн ногоон мэнгэтэй, улаан морь өдөр.
Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, уул овоо тахихад муу.
Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнэс эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, сан тавиулах, угаал үйлдэх, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу.
Нийслэлийн Соёл, урлагийн газар болон Боловсролын газар, “Өөрчлөлтийг шинэчлэгч төв” ТББ-тай хамтран Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн багш нарын дунд “Зөв зан чанар-Хотын соёл” илтгэлийн уралдааныг зарлаж байна. Удирдамжид заагдсан зан чанарууд болон багш нар өөрсдийн шинэ санал, санаачлагыг гаргаж, илтгэлээ боловсруулах бөгөөд илтгэлийг 3 үе шаттай зохион байгуулж, шалгаруулалтыг ирэх дөрөвдүгээр сарын 18-наас тавдугаар сарын 19-ний өдөр хүртэл зохион байгуулах юм.
УИХ-ын хамгийн залуу гишүүн хэмээх тодотголтой Д.Гантулга гишүүн “Залуу малчдаа дэмжих аян” эхлүүлж хөдөө орон нутагт ажиллаж байгааг бид өмнөх өдрүүдэд мэдээлж байсан. Тус аяны хоёр дахь хэсэг Архангай аймгаас эхэлсэн бөгөөд өнөөдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод ажиллажээ.
Монгол улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд суурилан хүний эрхийг эрхэмлэн, уламжлалт ёс заншлаа дээдлэн өвлүүлэх, байгаль дэлхийгээ хайрладаг, авьяас чадвараа хөгжүүлэн сурч боловсрох эрмэлзлэлтэй, бүтээлч, хариуцлагатай, уужуу холч ухаантай, үнэнч шударга иргэн болгон төлөвшүүлэх зорилготойгоор “Монгол хүн” аяны нээлт боллоо.
Тухайн өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эд хураах, номын өглөг өгөх, угаах, гадагш эд өгөхөд сайн. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нь бол элчтэй учрах, хөл тагнай татвал өөрийн гэрт үзэсгэлэн болох, бие татвал бурханыг дурьдахуй болой. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой.
Газар тариалан, уул уурхай, барилга, худалдаа үйлчилгээ гээд хэд хэдэн салбарт үйл ажиллагаа явуулдаг “Алтай констракшн”-ы захирал Х.Бат-Эрдэнэ нь морины хоббитой бол түүний ах Х.Батбаасангийн цуглуулгын машинууд их хотын замд өнгө нэмэх нь бий. Төв аймгийн ТМС-ийг токарьчин мэргэжлээр төгссөн Батбаасан захирал дүү шигээ моринд “донтоод” байхгүй ч машинд бол гар татдаггүй нэгэн. Ийнхүү тээврийн жолооч аав, морин спортын анхны дасгалжуулагч ээжийн нөлөө хөвгүүдээ уруу татаж орхисон юм билээ.