Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Монгол хүн” аяны нээлт боллоо
Нийгэм

“Монгол хүн” аяны нээлт боллоо

Урлаг Урлаг15/03/2017Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
148954560758c8a9875369f6295787312017-03-15-10-47[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

    Монгол улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд суурилан хүний эрхийг эрхэмлэн, уламжлалт ёс заншлаа дээдлэн өвлүүлэх, байгаль дэлхийгээ хайрладаг, авьяас чадвараа хөгжүүлэн сурч боловсрох эрмэлзлэлтэй, бүтээлч, хариуцлагатай, уужуу холч ухаантай, үнэнч шударга иргэн болгон төлөвшүүлэх зорилготойгоор “Монгол хүн” аяны нээлт боллоо.

    Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Нийгмийн хөгжлийн хороо, Нийслэлийн Боловсролын газар хамтран “Монгол хүн” аяны анхдугаар зөвлөгөөнийг өчигдөр зохион байгууллаа. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, Нийгмийн хөгжлийн хорооны дарга Д.Мөнхжаргалын санаачилгаар зохион байгуулагдаж буй  энэхүү аян  дөрвөн жилийн турш, үе шаттайгаар үргэлжлэн зохион байгуулагдаж, үр дүнгээ 2020 оны  зургадугаар сарын 01-ний өдөр дүгнэнэ.

    Энэхүү зөвлөгөөнд Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайд Ж.Батсуурь, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Д.Мөнхжаргал, Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга нар оролцож, боловсролын салбарын тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх гарц, арга замын талаар хэлэлцэж,  ажилчин, албан хаагчидтай санал бодлоо солилцлоо.

   Мөн Нийслэлийн Иргэдийн Хурлын Төлөөлөгч Ё.Цацралтуяа, Т.Цэрэнноров, Чингэлтэй дүүргийн засаг дарга Ж.Эрдэнэбат, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн, Боловсролын зээлийн сангийн дарга П.Лхагвасүрэн нар “Монгол хүн” аяны анхдугаар зөвлөгөөнд оролцсон юм.

    “МОНГОЛ ХҮН” аяныг хэрэгжүүлэх ажилд  Нийслэлийн Хүүхэд гэр бүл, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Цагдаагийн газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, дүүргүүдийн Нийгмийн хөгжлийн хэлтэс, боловсролын хэлтсүүд оролцож,  төрийн  болон хувийн хэвшлийн  623 цэцэрлэг, 225 сургууль, насан туршийн  боловсролын найман  төв дээр хэрэгжүүлж, хүүхэд багачуудад зөв дадал хэвшил олгох олон талт ажлыг шат дараатайгаар зохион байгуулна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026
Нийгэм Урлаг

Вьетнамд монгол ямааны махаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүн хийж байна

02/02/2026
Нийгэм Урлаг

“Power expo & festival” Азийн шилдгээр шалгарчээ

19/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: Миланы загварын долоо хоногоос

27/02/2026

Женни эмзэг бүлгийн ахмад настнуудад 75 мянган доллар хандивлажээ

27/02/2026

“Хүн төрөлхтний хар хайрцаг”-ийг бүтээж байна

27/02/2026

“Warner Bros”-ийн төлөөх өрсөлдөөнд “Netflix” ялагдлаа

27/02/2026

Неандертальчууд болон хүмүүсийн хоорондын үржил голдуу нэг чиглэлтэй байсныг судлаачид тогтоожээ

27/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.