Ангилал: Үндэсний хөгжим

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат манай улсад айлчилж байгаа ОХУ-ын Эрхүү мужийн Амбан захирагч Сергей Георгиевич Левченко тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Хоёр улсын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд хил орчмын бүс нутгийн хамтын ажиллагаа чухал үүрэгтэйг Ерөнхий сайд онцлов. Мөн “Монгол Улсын хувьд уул уурхайн салбар чухал хэдий ч манай Засгийн газар хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарыг дутуугүй чухалд үзэн тэргүүлэх чиглэл болгож байгаа. Энэ хүрээндээ Эрхүү мужтай уламжлалт харилцаагаа илүү өндөр төвшинд хөгжүүлэх, ялангуяа хүлэмжийн аж ахуй, мод боловсруулах чиглэлээр хамтарсан үйлдвэр байгуулж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь харилцан ашигтай” гэлээ.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын худалдааны танхимтай хамтран “Улаанбаатар хөрөнгө оруулалт-2017” бизнес уулзалтыг энэ сарын 20-нд зохион байгуулах гэж байна. Энэхүү бизнес уулзалтын зорилго нь нийслэлийн эдийн засгийн хөгжлийг дэмжих, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, иргэд, аж ахуйн нэгжид хөрөнгө оруулалт бизнесийн таатай орчин нөхцөлийг бүрдүүлэхэд оршино.

Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод суух Ерөнхий консул Л.Амарсанаа 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Эрхүү мужийн Амбан захирагч С.Г.Левченкод консулын патентаа гардуулав. Консулын патентаа гардуулсантай холбогдуулан Амбан захирагч С.Г.Левченко Ерөнхий консул Л.Амарсанааг хүлээн авч уулзав.

Хотын төвд, 100 айл дах Хэвлэлийн хүрээлэнгийн баруун хойно, MNBC олон сувгийн телевизийн байрны өргөтгөлд байрлах, гаднаа 20 машины зогсоолтой, Хэвлэлийн бага хурлын заал болох “LIVE CONFERENCE CENTER“ шинээр ашиглалтанд орлоо. Тус төв нь Хэвлэлийн бага хурлын зориулалттайгаас гадна 30-40 хүний оролцоотой лекц, хурал, семинар зохион байгуулах боломжтой юм.

Монголын Сайтуудын Гуравдугаар нэгдсэн чуулганаар сонгогдсон Монголын сайтын холбооны шинэ удирдлагын баг энэ сарын 6-12-ны өдрүүдэд ОХУ-ын Иркутск муж, Улан-Удэд ажлын аялал хийж, АИСТ телевиз, Сэтгүүлчдийн холбоогоор зочилж, хамтран ажиллах боломжийг эрэлхийлсэн ажил хэрэгч уулзалтуудыг хийлээ.

Орчин vед манайхан гоо сайхны мэс засал хийлгэх болсоор удаж байна. Гоо сайхны эмнэлэг гэхэд л хvний нvvрний арьс татах, өөхний давхаргаас нь хасах, хөл гар «тэгшлэх», хөх өгзөг томруулж багасгах зэрэг олон vйлчилгээ явуулдаг. Yvний зэрэгцээ хvмvvс биеийнхээ хvсээгvй хэсэгт буй төрөлхийн болон олдмол мэнгээ ч авхуулах болсон. Ер нь мэнгэ яагаад vvсдэг, ямар учиртай юм бол? Хvний амьдралд хэрхэн нөлөөлдөг зэрэг олон асуултанд хариулт хэрэгтэй.

“Цаг цагаар нэг цадна, Цагаан сараар нэг цадна” гэдэгчлэн Сар шинийн баяраар иргэд хоол хүнсээрээ дамжуулан ихээхэн илчлэг цуглуулдаг. Жирийн үеийнхээс хоёр дахин их илчлэгийг хоногт авдаг гэж тооцвол Сар шинийн гурван хоногт их хэмжээний хоол хүнс хэрэглэснээс ходоод маш их ядардаг.

Монгол түмний их баяр Цагаан сарын бэлтгэл шинэ он гарахтай зэрэгцээд эхэлдэг. Нийслэлчүүд Цагаан сарын үзэсгэлэн худалдаанаас сар шинийн бэлтгэлээ базаагаад сурсан төдийгүй ийнхүү эрт бэлтгэж бараа материал хямд байх үед зардалаа хэмнэх иргэд ч жил ирэх тусам олширчээ. Энэ жилийн сар шинэд зориулсан үзэсгэлэн худалдаа өнгөрсөн сарын эхээр “Мишээл экспо”-д болж өнгөрсөн билээ. Тэгвэл одоогоор хаана ямар үзэсгэлэн худалдаа гарч байгаа талаарх мэдээллийг багцлан хүргэе.

Үйлийн үр гэж юу вэ? Карма гэдэг нь үйлдэл гэсэн утгатай санскрит үг. Үйлийн үр гэдэг нь Ньютоны “аливаа биед тодорхой хүчээр үйлчилхэд нөгөө бие ижил хүчээр эсрэг чиглэлд үйлчлэх” хуультай ижил утгатай. Бид бодох, ярих, үйлдэл хийх болгондоо түүнд үйлчилэх хүчийг бий болгодог. Энэхүү буцах хүч шалтгаан нөхцлөөс хамааран өөрчилөгдсөн, таагүй болсонбайх магадлалтай бөгөөд ихэнх хүн үүнийг өөрчлөх боломжгүй. Шалтгаан болон дагаварын хууль нь шийтгэл бус тэр чигээрээ хүнийг хөгжүүлэх, сайжруулахын тулд байдаг.