Ангилал: Үндэсний хөгжим

Монголын сайхан бүсгүйчүүдээс үндэсний шилдгийн шилдгийн тодруулан алдаршуулдаг “Miss Mongolia” тэмцээн 10 дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэ цаг үед “Miss Mongolia” тэмцээний 2007 оны тэргүүн миссээр тодорч байсан Б.Гэрэлчулуунтай ярилцлаа.

Сүүлийн үед олны танил бүсгүйчүүдийг нүцгэлж олон хүмүүсийн анхаарлыг татаад буй “Playboy” сэтгүүлийн шинэхэн дугаарын нүүрийг загвар өмсөгч Янжиндулам, Уранбилэг хэмээх сайхан бүсгүйчүүд чимжээ.

“Miss Mongolia 2013” тэмцээний анхан шатны шалгаруулалт тун амжилттай болж өндөрлөлөө. Энэ шалгаруулалтын үеэр бид “Miss Mongolia” холбооны дэд захирал Д.Баянцэцэгтэй ярилцсанаа уншигчиддаа хүргье.

Жил бүрийн 8 сарын 25 нд тэмдэглэн өнгөрүүлдэг” Монголын залуучуудын өдөр”-ийг тохиолдуулан МЗХ, түүний дэргэдэх “Залуучуудын хүмүүнлэгийн хороо”, “Залуучуудын хөдөлмөрийн төв бирж” хамтран ШШГЕГ-ын харьяа хорих 429-р ангийн 8 сарын 24 нд болсон “Нээлттэй хаалганы өдөр”-өөр тус хорих ангийн ажилтан, ажиллагсад болон ял эдэлж буй залууст зориулан “Олуулаа уншъя” арга хэмжээг зохион байгууллаа. Уг арга хэмжээний үеэр хүмүүжигчид ар гэрийнхэнтэйгээ нэг өдрийг хамтдаа өнгөрүүлж, сэтгэл санаагаа хуваалцаж, ар гэрийнхэн нь хорих ангийн номын санд ном хандивлалаа. Мөн уг арга хэмжээний үеэр МЗХ-ны “Залуучуудын хүмүүнлэгийн хороо”-ноос тус өдөрлөгийн үеэр ном, хуучин хувцсыг тараасан бол “Залуучуудын Хөдөлмөрийн төв бирж” ял эдэлж дуусаад суллагдан гарах гэж буй залуусыг бүртгэн тохирсон ажлын байранд зуучлах болон сургалтанд хамруулах ажлын талаар танилцуулжээ.

“Тагнуулч аав” инээдмийн уран сайхны кино тун удахгүй нээлтээ хийх гэж байна. Монголын хошин урлагийн энэ цаг үеийн төлөөлөл болсон МУГЖ жүжигчин Д.Хүрэлхүү охин Х.Намуунтай, МУСТА О.Бат-Өлзий хүү Б.Тамиртай, МУГЖ И.Одончимэг охин З. Номундарьтай, жүжигчин Д.Бямбацогт хүү Б. Балжиннямтай, МУГЖ П.Эрдэнэзаан хүү Э.Энэрэлтэйгээ тус тус тоглож байгаагаараа энэхүү кино онцлогтой юм.