Ангилал: Үндэсний хөгжим

Хөдөлмөрийн яам, Монголын Залуучуудын Холбоо, МЗХ-ны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж хамтран хэрэгжүүлж буй “Ажилтай, орлоготой Монгол залуу” хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгаа билээ. Хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй “Ажлын гараа” төсөл буюу шинэ цагийн илгээлтийн эзэд болсон “Гавшгай 15 залуу” “Эрдэнэт үйлдвэр” ХХК дээр ажиллаж байгаа билээ.

ОУХТ-ийн хүнсний бүтээгдэхүүн зардаг хоёр том цэнхэр павилионуудад гал гарч шатлаа. Гал түймэр өнөө өглөөний 06:10 цагт шатаж эхэлжээ.

Харин Онцгой байдлынхан 06:40 цагийн орчимд ирсэн байна. Гэвч “Нарантуул” худалдааны төв шатаад бараг дуусчээ. Одоогоор Онцгой байдлынхан галын бүс дээр хүч нэмэгдүүлэн ажиллаж байна. Хүнсний павилионд хүнс, гоо сайхны бараа бүтээгдэхүүний лангуунуудаас гадна үсчин, гоо сайхан, хувцас засвар, угаалга зэрэг газрууд үйл ажиллагаа явуулдаг байсан. Түрээслэгчдийн хувьд өглөөнөөс хойш захын гадаа цуглараад байна.

Жил бүрийн 8 сарын 25 нд тэмдэглэн өнгөрүүлдэг” Монголын залуучуудын өдөр”-ийг тохиолдуулан МЗХ-оос цуврал ажлуудыг хийж байгаа юм байна. Үүний нэг нь МЗХ-ны дэргэдэх “Залуучуудын хүмүүнлэгийн хороо”, “Залуучуудын хөдөлмөрийн төв бирж” хамтран ШШГЕГ-ын харьяа хорих 429-р ангийн 8 сарын 24 нд болох “Нээлттэй хаалганы өдөр”-өөр тус хорих ангийн ажилтан, ажиллагсад болон ял эдэлж буй залуустай чин сэтгэлийн уулзалт, ярилцлага, лекцийг зохион байгуулах гэж байгаа ажээ.

Нар хур тэгширсэн намрын тэргүүн цагаан бич сарын шинийн 11-нд буюу өнгөрсөн бямба гарагт зууны уурхайчид “Эрдэнэт” үйлдвэрийнхээ 35 жилийн ойн баярыг цэнгэлдэх хүрээлэнд ёслол төгөлдөр тэмдэглэлээ. “Эрдэнэт” үйлдвэрийн 350 жилийн ойд зориулсан “Бид зууны уурхайчид” цэнгүүн, “Гэгээн өглөөний бахархал”, “Гэрэлт өдрийн омогшил”, “Цагаан үдшийн түрлэг” нэртэй гурван хэсгээс бүрдсэн юм. Энэ өдрийн үйл ажиллагаа нь байгаль орчны хэлтсээс хэрэгжүүлж буй “Ногоон төсөл” төслийн нээлтээр эхлэв.

“B Production”, “Боловсрол” суваг телевиз, “Камертон” хамтлаг хамтран үзэгчид, хөгжим сонирхогчдыг байлдан дагуулах, урт хугацаанд мэргэжлийн төвшинд оршин тогтнох авъяас чадвар, эрч хүч, эв нэгдлээр дүүрэн цоо шинэ хөвгүүдийн хамтлаг байгуулах зорилгоор “Камертон-2” шоу төслийг санаачлан амжилттай хэрэгжүүлсэн билээ.

Хөдөлмөрийн яам, Монголын Залуучуудын Холбоо, тус холбооны дэргэдэх Хөдөлмөрийн төв бирж хамтран “Ажилтай, орлоготой Монгол залуу” хөтөлбөр хэрэгжүүлж байгаа билээ. Хөтөлбөрийн хүрээнд “Ажлын гараа” төсөл хэрэгжиж эхэлсэн юм. Энэ нь зам тээвэр, уул уурхай, газар тариалан, мал аж ахуй гээд салбар бүрт орон нутгийн оюутан залуусыг илгээж, түр ажлын байраар хангах төсөл юм. Төслийн багийнхан өнгөрсөн баасан гарагт зам тээврийн салбарт гар бие оролцсон залуусыг зорьлоо.

2000 гаруй оюутан залуусыг ажилтай, орлоготой болгож хөдөө орон нутагт жишиг өвөлжөө барих, хадлан хадах, ургац хураах мөн автозам, барилга, уул уурхай зэрэг салбаруудад илгээсэн Хөдөлмөрийн яам, Монголын Залуучуудын Холбоо, МЗХ-ны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж хамтран хэрэгжүүлж буй “Ажилтай, орлоготой Монгол залуу” хөтөлбөрийн “Ажлын гараа” төсөлд хамрагдсан “Гавшгай 15” залуусын багууд хариуцаж ажилласан ажлаа тун амжилттай дуусгаад ирж байгаа юм байна. Өчигдөр Улаанбаатар-Мандалговь чиглэлийн 104 км хатуу хучилттай замын гүйцэтгэл дээр ажилласан гавшгай залуучууд тун амжилттай ажиллаад иржээ.