Ангилал: Фото зураг

Эрхэм уншигч та нараасаа уран зургийн тухай хэдэн асуулт асууя. Уран зургийн үзэсгэлэн үзэж байсан уу? Үзэх дуртай юу? Үзвэл юу мэдрэх бол? Уран зураг амьдралд юу өгдөг вэ? Бодлоо хуваалцаач…

Хүний амьдралын хамгийн жаргалтай хором бүрийг илэрхийлсэн зурагнууд. Энгийн мэт бүхэн эгнэшгүй аз жаргал байдаг юм шүү. Өөртөө байгаа нандин бүхнээ хайрлаж, өдөр бүр сэтгэл өөдрөг, инээмсэглэж яваарай.

Биен дээрх зураг урлалын “хосгүй” гайхамшгийг хөгжмийн эгшигт аялгуугаар хөглөн урлагийн төгс мэдрэмж, таашаалыг түгээх зорилготой “The World Bodypainting Festival – 2013” арга хэмжээ амжилттай зохион байгуулагджээ.

“Түмэн хишигтэн” хэмээх симфони туульсыг Хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч МУСТА Б.Чинбат уг туульсын хөгжмийг туурвиж, МУСГЗ, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар шүлгийг нь бичиж, МУГЖ, дуучин Б.Дашдондог, “Pro Sound” студийн хөгжмийн найруулагч Рагу Раман нар хөгжмийн найруулга дээр нь ажиллаж, Монгол төрийн үндэсний хөгжмийн их найрал хөгжимчид, ДБЭТ-ийн их найрал дуучид, Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгын уртын дуучин МУСТА Ц.Түмэнжаргал, ҮДБЭЧ-ын уран сайхны удирдагч, Монгол төрийн үндэсний хөгжмийн их найрлын ерөнхий удирдаач МУСТА Н.Буянбаатар нарын 100 гаруй уран бүтээлчид хамтран амилуулсанаа ийнхүү монгол түмнээ ёслол хүндэтгэлтэйгээр өргөн барилаа. Түүнчлэн “Түмэн хишигтэн” хэмээх симфони туульсын “CD” бэлэн болсон бөгөөд өнөөдрөөс эхлэн худалдаанд гарах ажээ.