Ангилал: Фото зураг

Зураач натур 2-ын хурц маргааны нэг бол натюрморт юм. Ямар эд юмс хаана байна вэ, түүнийг ойлгон эзэмдэж байгаа би өөрөө хаана байна вэ гэдэгт натюрмортын үндсэн шаардлага байх ёстой. Үүнд л натюрмортоос үзэгчдийн шимтэн хүртэж танин мэдэх том баяр баясгалан оршино.
Гэхдээ натур бол зураач хүнд гоо сайхны нууцаа тэгж амархан нээгээд өгдөггүй, харин ч “татгалзах” эсвэл “маргах” чадвартай байдаг. Ийм учраас түүнийг нээх түлхүүр тааруулж чадсан цагт л натюрморт үзэгч олондоо тайлангаа тавьж, тавтай ярилцдаг байх юмаа.

Орчин үеийн хятадын зураачид болох Dai Dudu, Li Tiezi, Zhang An нарын зурсан 6×2,6 м хэмжээтэй энэхүү “Discussing the Divine Comedy with Dante” зургандаа тэдний бодлоор дэлхийн нөлөө бүхий 100 хүнийг дүрслэн буулгажээ. Зургийг томруулан харвал зургийн зохиомж нь их сонин утга санаа өгүүлэмжтэй. 100 хүнээс гадна өөрсдийгөө мөн оруулжээ, иймээс зурган дээр 103 хүн байна.

Ерөөсөө намартай холбоотой гое уран зургууд орууллаа. Би намрын өнгөнд үнэхээр дуртай.

1827-1833 онд уран зураг цуглуулагч Анатолий Николаевич Демидовын
захиалгаар “Помпейн сүүлчийн өдөр” гэдэг түүхэн сэдэвтэй зургаа бүтээжээ. Энэ зургаа бүтээхийн тулд Брюллов Помпейд очин нилээд таталбар зураг зурж тэмдэглэн авч бүтээжээ.

(1853 оны 3-р сарын 30 – 1890 оны 7-р сарын 29) Голландын пост-импрессионист зураач.[1] Түүний зарим зураг өнөөдөр дэлхийд хамгийн алдартай, нэртэй, үнэтэй бүтээлүүд болсон.
Ван Гог залуу байхдаа урлагийн бүтээл худалддаг пүүст ажилладаг байлаа. Богинохон хугацаанд багшилсныхаа дараа тэрээр маш ядуу уул уурхайн бүс нутагт шашин дэлгэрүүлэх газарт ажиллах болжээ. 1880 он хүртэл уран зургийн чиглэлээр ажиллаж эхлээгүй юм. Эхэндээ Ван Гог даруухан өнгөөр ажилладаг байж байгаад Парист импрессионизм, нео-импрессионизмтай танилцжээ. Тэрээр өвөрмөц танигдахуйц хэв маягтаа тод өнгө, будалтын хэв маягийг тусгасан. Энэхүү шинэ хэв маягаа тэрээр Францын Арлед байхдаа бүрэн хөгжүүлжээ.

Их зураач, монголын шинэ цагийн дүрслэх урлагийн үндэс суурийг тавигчдын нэг Балдуугийн Шарав (Лувсаншарав) 1869 онд Засагт хан аймаг, Засагт ханы хошуу буюу одоогийн Говь-Алтай аймгийн Түмэн сумын нутаг “Цагаан давааны өвөлжөө” гэдэг газар төржээ. Эх Норжин түүнийг өвөг эцэг Балдуугаар овогложээ.