Хүн бүрийн харах өнцөг, юмсыг хүлээн авах тусгал нь харилцан адилгүй. Тэр дундаа уран бүтээлчдийн хувьд нэг зүйлийг өөр өөр арга, хэлбэрээр дүрсэлдэг нь урлаг сонирхогчдын анхаарлыг татдаг. “Max Mall” дахь “976” уран зургийн галерейд нээгдсэн “Ээж хайрхан” үзэсгэлэн говь нутаг гурван уран бүтээлчийн бийрийн үзүүрт хэрхэн буусныг харуулжээ.
Ангилал: Фото зураг
Өвөр Монголын соёлын өдрүүд өчигдрөөс (09.17) эхэлсэн бөгөөд энэ сарын 21 хүртэл үргэлжлэх билээ. Соёлын өдрийн арга хэмжээнд урлагын тоглолт, уулзалт, ярилцлага, үзэсгэлэн, эмч нарын үзлэг оношлогоо, кино өдрүүд зэрэг арга хэмжээнүүд буй.
Зураач Г.Одон зуныхаа амралтаар 1948 онд онд нутагтаа очоод хадлан хадаж, хөдөөгийн амьдралын гүнд гар биеэр оролцож явснаа эргэн санаж 1952 онд “Ажлын дараа” гэдэг бүтээлээ туурвижээ. Зураач уг бүтээлийнхээ зохиомж, дүр бүрийг тооцоолж хүн бүрийг өөрөөс нь харж зурсан нь их адилхан болсон байдаг. Үүнд нас намба, зан төрх, ажлын сахилга бат зэргийн нарийн судалж, тод томруулан харуулсан зураг болхоор үзсэн хзн бахархан магтдаг, зуруулсан хүмүүс ч сэтгэл дүүрэн байдаг байжээ.
Цаас харандаагаар л зөвхөн зурдаг байсан үе өнгөрөөд байгаа билээ. Одоо алдаршаад байгаа нэгэн зургийн төрөл болох компьютороор зурах урлаг юм. Энэ нь бүүр урлаг болтлоо хөгжөөд байгаа төдийгүй зураачаас ихээхэн мэдрэмж, авъяас, хөдөлмөр шаарддаг байна. Нэгэн залуу уран бүтээлчийн бүтээлээс сонирхуулъя.
Хүүхэлдэйн киноны баатрууд уран зурагт амилжээ
‘[Нийслэл хотын түүх” уран зурагнууд
XX болон XI зуунуудад дуудлага худалдаагаар борлуулагдсан бvтээлvvдийн vнийн єєрчлєлтєєс шалтгаалан байнга хувирч байдаг vзvvлэлт бол Хамгийн vнэтэй уран зургуудын рейтинг билээ. Мэдээж уран зургийг аль нэгэн дуудлага худалдаанд хамгийн єндєр vнээр борлуулагдсанаас нь болж vнэ цэнийг нь тодорхойлно гэдэг боломжгvй зvйл хэдий ч баримт бол баримт байдаг шvv дээ. Тиймээс та энэхvv жагсаалтад дэлхийн жинхэнэ гайхамшиг болсон сонгодог бvтээл, эсвэл магадгvй таны хамгийн хайртай зураг багтаагvй байвал битгий гайхаарай. Тэр зургийг тан шиг хайрлаж, мєнгє зодон худалдаж авах тэрбумтан одоохондоо гарч ирээгvй л байна гэсэн vг юм шvv. Ингээд бvгдээрээ одоогийн байдлаар байж болох хамгийн єндєр vнэд хvрч байсан 20 уран зурагтай танилцацгаая.
Сэргэн мандалтын үеийн аугаа зураач Микеланжило Бунонарроти бол дүрслэх урлагийн түүхэн дахь хамгийн гарамгай уран бүтээлч билээ. Хосгүй зураач, уран барилгач, уран барималч Микеланжило үзэгчдийн сэтгэлийг 400 жилийн турш бишрүүлсээр. Түүний төгс нандин бүтээлүүд нь Европын уран зураг, уран барилгын цаашдын хөгжилд асар их нөлөө үзүүлдэг. Тэрбээр бүхий л амьдралынхаа туршид сод авьяас билгээрээ гайхагдаж байсан бөгөөд хамба лам нар, хаад вангууд, төрийн удирдагчид зураг зуруулахаар, баримал хийлгэхээр өндөр шан харамж амлан урьдаг байжээ. Микеланжило амьдралынхаа хугацаанд олон хотод очиж, уран бүтээлээ туурвиж байсан ч, дийлэнх хэсгийг Ром, Флоренц хотуудад өнгөрөөжээ. 1508-1512 оны хооронд түүний зурсан Ром хотын Сикстиний Капелла сүмийн таазыг чимсэн ханын зураг нь урлагийн бүх цаг үеийн аугаа их ололт гэж тооцогдсоор байна.
Орчин үеийн монголын дүрслэх урлагийн ахмад зүтгэлтэн БНМАУ-ын төрийн шагналт, ардын зураач Ү. Ядамсүрэн Дорнод амйгийн Түмэндэлгэр сумын нутаг Улаан нүдэн хэмээх газар малчин ард Үржингийн анхдугаар хүү болон 1905 оны 12-р сарын 25-нд төржээ. Жаал хүү Ядамсүрэнг 13 настай байхад эцэг нь нас өөд болж дан эхийнхээасрамжинд үлдсэн тул тэр багаасаа ажил хийн маллаж, өрх гэр толгойлсон аж.
Сүхбаатар аймгийн Халзан суманд, малчин Дагдангийн гэрт 1933 онд хүү төрснийг Амгалан гэж нэрлэжээ. Амгалан “Хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа” гэж ухаалаг уран гартай болох нь эцэг эхдээ мэдрэгдэж эхэлсэн 5-6 насанд нь эцэг Дагдан хорвоог орхижээ.Ингээд Амгалангийн ээж нь “Эрдэмтэй хүн их баян” гэж сургадаг, эцэг Шавран Хамбын сургаалиаар өвөл нь сүм бараадан сургуульд хүүхдүүдээ явуулж зун нь мал аж ахуй эрхэлсээр нэг мэдхэд хүүхдүүд нь том болцгоож цэрэгт явах нь явж, айл гэр болох нь болж, нийслэл хотод явж суралцаад тэндээ гэр бүлтэй болох зэргээр явсаар хүү Амгалан, батжаргал хоёртойгоо гурвуул үлджээ.