Зэв студийн 3 дахь богино хэмжээний кино “ҮС” нэртэй кино бэлэн болох гэж байна. Уг богино хэмжээний кинонд нэгэн залуу өөрийн уран бүтээлийн онгодоо хэрхэн олж буй тухай өгүүлэх юм. Үс гэж нэрлэсний учир нь уран бүтээлийн асар их хүчийг эмэгтэй хүн бий болгодог бөгөөд түүнд хүрэх арга зам нь үс байдаг ажээ.
Ангилал: Кино
“Ааваа уучлаарай” зохиомж /Аавдаа хайртай хүн бүрт зориулав/
“Оюунлаг” продакшны бүтээл “Хүүгүй ломбард” инээдмийн уран сайхны кино бүтсэн түүхийг уран бүтээлчид ийн өгүүүлж байна. Залуу найруулагч Д.Отгонбаяр, Г.Сэр-Од нарын хамтран найруулсан энэхүү киноны зохиолыг зохиолч Ж.Оргил бичжээ. Тэрбээр өмнө нь “Валентины захидал”, “Зүүдэнд ч оромгүй явдал” зэрэг киноны зохиолыг бичиж байсан билээ. Харин киноны гол дүрд “Эмоци” продакшны жүжигчин Г.Анхбаяр, “Маск” продакшны жүжигчин Э.Алдар, залуу жүжигчин Э.Мөнхсоёл нар тоглож байгаа юм.
“Union is strength” богино хэмжээний, хөгжилтэй хүүхэлдэйн кино
Энэ сарын 07-нд үзэгчдийн хүртээл болох “Луйвар” уран сайхны киноны триллерийг та бүхэнд хүргэж байна. Нийгмийн болж бүтэхгүй байгаа бүхэнтэй тэмцэхийн тулд энэхүү киног бүтээжээ.
“Жоом” хөгжилтэй хүүхэлдэйн кино
“Оюунлаг” продакшны бүтээл “Хүүгүй ломбард” инээдмийн уран сайхны киноны албан ёсны треллер цацагдлаа. Залуу найруулагч Д.Отгонбаяр, Г.Сэр-Од нарын хамтран найруулсан энэхүү киноны зохиолыг зохиолч Ж.Оргил бичжээ. Тэрбээр өмнө нь “Валентины захидал”, “Зүүдэнд ч оромгүй явдал” зэрэг киноны зохиолыг бичиж байсан билээ.
Боловсрол суваг телевиз, Эмоци продакшны хамтран хаврын налгар өдрүүдэд үзэгчдэд хүргэж буй “Гурван найз” инээдмийн цуврал (Situation Comedy) кино өнгөрөгч баасан гарагын оройноос эхлэн үзэгчдэд хүрч эхлээд байгаа билээ. Уг киног солонгосын Гурван найз цувралаас сэдэвлэн бүтээж байгаа бөгөөд найруулагчаар нь Herub Entertaiment-ын С.Баттулга ажиллаж байна. “Гурван найз” инээдмийн олон ангит киног нийт 40 ангитай байхаар төлөвлөн ажиллаж байна.
“Тэртээх ертөнцийн хөгжимчин” дэлгэцийн шинэ бүтээл тун удахгүй нээлтээ хийх гэж байна. Энэ цаг үеийн хамгийн шилдэг гэх уран бүтээлчдийг нэгтгэсэн тус киноны зураг авалтыг “Black magic” гэх мэргэжлийн видео камераар бүтээжээ.
СУИС-ын жүжигчиний ангийг төгссөн нэг ангийханы хамтарсан дэлгэцийн шинэ уран бүтээл энэ сарын 19-өөс эхлэн кино театруудаар гарч эхлэх нь ээ.
“Үргээлэг” кинонд МУСТА жүжигчин Амарсайхан, жүжигчин Б.Навчаа, УДЭТ-ын жүжигчин Г.Эрдэнэбилэг, Болд-Эрдэнэ нарын нэг ангийнхан тогложээ.
