“Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киногоороо үзэгчдээс чамгүй өндөр үнэлгээ авсан “Хувьсал” продакшныхан дэлгэцийн хоёр дахь бүтээл бэлэн болжээ.
“Хувьсал” продакшны шинэ киноны зохиолыг жүжигчин А.Ганчимэг бичсэн нь кино урлаг сонирхогчдын анхаарлыг чамгүй татаж буй. Тэрээр “Зүрхээр наадагч” гэх кино зохиолоо нэг жилийн хугацаанд бичиж дуусгасан гэнэ. Үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд буй “Зүрхээр наадагч” кино нээлтээ ирэх сарын 5-нд хийхээр товоо гаргаад байна.
