Ангилал: Зураг

Бүхий л дуу нь хит болоод байгаа өвөрмөц баргил хоолойгоороо залуусыг байлдан дагуулж байгаа “Universe best songs”-н шилдэг оролцогч Хишигдалай. Тэрээр тус наадмаас түрэн гарсан авъяастнуудын дотроос хамгийн идэвхтэй уран бүтээл туурвигч хэмээн нэрлэгдээд байгаа билээ. Түүний фото зургаас түүвэрлэн хүргэж байна.

Хэд хоног монголчуудын Солонгосоор “амьсгалуулсан” T Ara хамтлагийнхан манай оронд шинэ дууныхаа клипны зураг авалтыг хийгээд буцсан.Тэдний гэр хороололд авхуулсан зураг болон шинэ цомгийн зургуудыг хүргэж байна. Тэдний шинэ цомогт багтаж буй “Number 9” дууны клип тун удахгүй цацагдах аж.

Нүүдэлчдийн ёс заншил, тухайн үеийн эмэгтэйчүүдийн үс засалт, хувцас загварыг өөрийн уран бүтээлдээ шингээн зурсан “1975 оны Монголчууд” хэмээх С.Заяасайханы уран зургийн гайхалтай бүтээлээс хүргэж байна.

Одоогоор гурав дахь цомгоо гаргаж буй уртын дуучин А.Түмэн-Өлзийг бид хэдийнээ мэддэг болсон байх. Нийтийн дууны хамгйин хөөрхөн, залуухан, хөдөлмөрч бүсгүй гээд л олон олон талаараа үнэлэгдэж хүмүүст танигдаад байгаа дуучин бүсгүй одоо 26 тай гэнэ шүү. Ганц бие байгаа болохоор залуучуудын болзоо, хайрын захианд дарагддаг байна.