Ангилал: Зураг

“Мотив” хамтлагийн ахлагч Жижгээ өдгөө уран бүтээлээсээ гадна бизнесийн салбарт хүч үзэж “New Mass” клубын захиралаар ажиллах болсон. Дуучин залуу эхнэрээ “Чи минь ганцхан” дууны клипэндээ тоглуулж, олонд танилцуулсан билээ.

Нэг хэсэг хувийнхаа амьдралыг хөөж шуугиан тариад амжсан дуучин залуу Б.Амархүү шинэ уран бүтээлийнхээ бэлтгэл ажилд оржээ. Соёлын гавъяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Л.Балхжавын ’Бал сар шиг амьдрал’ шинэ дууг амилуулах дуучин маань клипныхээ зураг авалтыг эхлүүлсэн байна.