Ангилал: Зураг

Олны анхаарлын төвд байдаг жүжигчин бүсгүй Золоогийн шинэхэн зурагнуудаас хүргэж байна. Сонирхуулахад найруулагч Наранбаатар, жүжигчин Эрдэнэцэцэг, түүний хүү Энхтүвшин, жүжигчин Золзаяа нар хамтран “Зүүдэнд ч оромгүй явдал” хэмээх цоо шинэ уран бүтээл дээр ажиллаж ажиллаж байгаа гэнэ.

“Proline Photographers” студиэс Монголдоо анхдагч болж, гоо зүй, нүүр будалтын чиглэлээр дагнасан “MAKE UP” сэтгүүл эрхлэн гаргаж байгаа билээ. Уг сэтгүүлийн “BEAUTY PHOTOS”-ыг уншигчдадаа дэлгэх байна.

Кино улрлагийн ертөнцөд цахиур хагалан гарч ирээд байгаа жүжигчин Б.Мишээл, тэрээр СУИС-н нэгдүгээр курсэд байхдаа л киноны акулуудын хараанд өртөн “Дэлхийд дурласан сар” киногоороо дэлгэцнээ анх гарсан билээ. Жүжигчин болох хэн болгонд тохиогоод байдаггүй “Голланд сарнай”, кинонд тоглон “Үүлэн үст” хэмээх Никитоны хит дуунд дүрээ мөнхлөөд байгаа адтай энэ охины фото ертөнцөөр аялая.

Бүсгүй хүний хараа булааж, дур татахын аргагүй “эротик” зургуудаараа алдартай Тайсон Макадүгийн бүтээлээс сонирхуулж байна. Тэрээр 1978 онд Америкт төрсөн бөгөөд нэгэн үе балетаар хичээллэж эмэгтэй хүний төрөлхийн гоо үзэсгэлэн, бие цогцсыг судалснаа ийнхүү бүтээлтэйгээ хослуулах болжээ.

“Miss Mongolia-2009” тэмцээний тэргүүн мисс, “Азийн модель” агентлагийн гүйцэтгэх захирал, Монголын дизайнеруудын холбооны нэгдүгээр зэрэглэлийн загвар өмсөгч Хүрэлбаатарын Бадамгэрэлийн хувийн зургуудаас хүргэж байна.