Ангилал: Зураг

Попын домог болсон хамтлагуудын нэг “Spice Girls”-ийн охид Лондоны “The Piccadilly” театрын тайзан дээр бүрэн бүрэлдэхүүнээрээ цуглаж, шүтэн бишрэгчдээ баярлууллаа. Милани Браун, Виктория Бэкхэм, Эмма Бантон, Жери Холлиуэлл, Мелани Чисхолм нарын хамтлагийн гишүүд өөрсдийн фэнүүдийг удаан хугацаагаар хүлээлгээд байсан алдарт “Viva Forever” дуугаараа нэрлэсэн мюзиклээ албан ёсоор нээсэн нь энэ юм.

Дэлхийн хамгийн сайхан хүүхнүүдийн нэг Моника Белуччи 1964 оны 9 сарын 30-нд Италид төрсөн. Моника Белуччи Италийн Умбрия мужийн Читта ди Кастелло хэмээх жижиг хотод эгэл жирийн ажилчны гэр бүлд төрсөн. Тэгвэл тухайн үед тэрхүү бөглүү газар ирээдүйн дэлхийн кино ертөнцийн хамгийн тачаангүй, дур булаам эмэгтэй өсөн торниж байгааг тухайн үед хэн мэдэх билээ. Моника багаасаа маш хэрсүү зан чанартай охин байсан бөгөөд мөнгө төгрөг, элдэв дэгжин ганган хувцас хунар гэж гэрийнхнийгээ зовоогоод байдаггүй байсан гэж хожим нь нь эцэг эхнь дурссан байдаг. Ингээд дунд сургуулиа амжилттай төгссөн тэрээр Перужигийн хуулийн сургуульд элсэн оржээ, гэвч гэрийнхнийх нь мөнгө хүрэлцэхгүй байсан тул Моника хичээлийнхээ зав зайгаар нууцаар загвар өмсөж мөнгө олохоор шийдэн 1988 онд Миланд байрлах Италийн загварын институтид иржээ.Ингэж түүний гайхалтай нэр алдарт хүрэх амьдрал нь эхэлжээ.

Нэгэн үе залуусын зүрх сэтгэлийг эзэмдэж хайрын дуучин хэмээгдэж явсан дуучин Сэрчмаа өөрийнхөө амьдралаас сэдэвлэн бүтээсэн киногоо тун удахгүй үзэгчдийн хүртээл болгох гэж байгаа гэнэ. Тэрээр уран бүтээлч, олны танил хүний хувьд сайн, муу хэл аманд байнга л өртөж явдаг нэгэн. Ялангуяа урд хөршийн өвөрлөгч эртэй дэр нэгтгэснээр залуусын хэл, амны гол бай нь болж байсан гэхэд болно. Удалгүй Сэрчмаа хүүхэдтэй болж нөхрөөсөө салан эх нутагтаа эргэн ирсэн тухай хэвлэл мэдээллээр цацагдаж дуучин бүсгүй маань нэг хэсэг бяцхан охинтойгоо шар мэдээний гол дүр болж байсан. Энэ бүх эрээнтэй, бараантай амьдралынхаа үнэн зөвийг өгүүлсэн кино бүтээл хийж байгаа гэнэ.