Ангилал: Зураг

Оддын амьдрал тэр чигээрээ гоё сайхан, тансаг бүхнээр чимэглэсэн байдаг. Тэгвэл оддын тансаг төмөр хүлэгүүдийг та бүхэндээ танилцуулж байна.

Монгол төрийн үндэсний хөгжмийн Их найрал үүсэн байгуулагдсаны 50 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Ойн хүрээнд Үндэсний хөгжмийн их найрал рок, поп дуучидтай хамтран Соёлын төв өргөөнд наймдугаар сарын 25-нд 19.00 цагаас “Рок, поп оддын их хуралдай” тоглолтыг хийх гэж байгаа билээ. Уг тоглолтын албан ёсны хэвлэлийн хурал өнөөдөр өдрийн 14-н цагаас Үндэсний Дуу Бүжгийн Эрдмийн Чуулгын тайзнаа боллоо. Хэвлэлийн хуралд уг тоглолтонд оролцож буй урлаг соёлын алдартнууд, Үндэсний их найрал хөгжимчид оролцож тоглолтын талаархи мэдээ мэдээллийг сэтгүүлчдэд хүргэсэн билээ. Ийнхүү “Рок, поп оддын их хуралдай” тоглолтын хэвлэлийн хурлын үеийн зурагнуудыг та бүхэндээ хүргэж байна.

Кино урлагийн гайхимшигтай олон дүрүүдийг хэн хэрхэн бүтээснийг үзэгчид маань тэр бүр мэддэгүй билээ. Тэгвэл амьдрал дээрхи эгэл жирийн дүр төрхтэй алдарт жүжигчид маань тэр гайхимшигт дүрүүдийг хэн хэрхэн бүтээснийг та бүхэндээ хүргэж байна. Доорхи зурагнуудаас найруулагчид нь жүжигчдийн дүр сонголтыг үнэхээр гайхалтай оноосныг та үзэх болно

Монгол Улсын гавьяат жүжигчин Ч.Бат-Эрдэнэ Ирландад удирдлагын менежментийн чиглэлээр сурч байгаа билээ. Тэрбээр хоёр жилийн дараа эх орондоо ирэх юм. Ингээд түүний “Facebook” хуудаснаа тавьсан зурагнаас сонирхуулж байна

Өнөөдөр МУЭ-ийн үзэсгэлэнгийн их танхимд Монголын хүүхэлдэйн зураачдын холбооны тэргүүн Д.Доржхоролын “Монгол хүүхэлдэйн хаант улс” уран бүтээлийн үзэсгэлэн нээлтээ хийлээ. Тус үзэсгэлэнд түүний сор болсон 70 гаруй уран бүтээл тавигдсан юм. Ингээд түүний урласан хүүхэлдэйнүүдийн фото сурвалжлагыг та бүхэндээ хүргэж байна.