Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»С.Чулуун Чингис хаан музейн захирлаар томилогджээ
Уртын дуу

С.Чулуун Чингис хаан музейн захирлаар томилогджээ

Урлаг Урлаг11/05/2021Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
2227152883922021-05-11-10-48[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Соёлын сайд асан С.Чулууныг Чингис хаан музейн захирлаар томилжээ. Түүнийг өнгөрөгч гуравдугаар сард музейн захирлаар томилсон бөгөөд ажлаа аваад удаагүй байгаа гэнэ. Энэ талаар Соёлын яамны дэд сайд М.Батбаяраас тодруулахад “Чингис хаан музейн бүтээн байгуулалтын ажил хатуу хөл хорионы үеэр түр хугацаанд зогссон. Хөл хорио сулрахаар тавдугаар сарын 8-наас бүтээн байгуулалтын ажлыг эрчимтэй хийж эхэлнэ. Музейн барилга угсралтын ажлыг ирэх долдугаар сарын 1-нд багтаан хүлээлгэж өгөх хэвээрээ.

   Чингис хаан музейн дээвэр дээр алтан шонхор шувуугаа байрлуулсан. Уран бүтээлчид гадна чимэглэлийн ажлыг тодорхой хэмжээгээр хийж байгаа. Чингис хаан музейн үзэл баримтлалыг Ерөнхий сайд 2020 оны нэгдүгээр сарын 30-нд баталсан. Тэр үзэл баримтлалынхаа дагуу музейн үзүүлэг дэглэлтийн төлөвлөгөөг боловсруулж, барилгын орой дээр шонхор шувууг бэлгэдэл болгож залахаар болсон. Шонхор шувуу нь 5.2 метр өндөртэй” гэв. Тэрбээр тус музейн захирлаар С.Чулууныг өнгөрөгч гуравдугаар сард томилсон гэсэн юм.

   Байгалийн түүхийн музейн буурин дээр Чингис хаан музей барих барилгын ажлыг 2020 оны тавдугаар сард эхлүүлсэн. Музейн барилгыг 2021 оны долдугаар сард хүлээлгэн өгөх урьдчилсан төлөвлөгөөтэй ажиллаж байгааг мэргэжилтнүүд хэлж буй.

   Барилгын бүтээн байгуулалтад 2020 онд улсын төсвөөс 48.7 тэрбум төгрөг төсөвлөсөн бол 2021 оны улсын төсөвт 14.8 тэрбум төгрөг нэмж төсөвлөсөн юм. Музейн есөн давхар барилгын ажлыг "Билгүүн Монгол констракшн" компани гүйцэтгэж байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

19 дэх удаагийн Венецийн архитектурын биенналь эхэллээ

14/05/2025

Йелийн их сургуульд дуучин Bad Bunny-гийн тухай хичээл орж эхэлнэ

13/05/2025

“𝘼𝙍𝘼𝙑𝙏 𝙈𝙊𝙏𝙊𝙍𝙎”-д автомашины нээлттэй өдөрлөг болно

13/05/2025

“Алтан бөмбөрцөг” наадмын үеэр шилдэг подкастыг шалгаруулна

13/05/2025

Хүүхдийн урлан бүтээх төвийн 2024-2025 оны хичээлийн жилийн хаалтын үйл ажиллагаа болно

13/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.