Ангилал: Зураг

“Шилдэг өнгө”, “Х-Түц” продакшны томоохон тоглолтод оролцож явсан туршлагатай жүжигчин бүсгүй сүүлд “Бардо” уран сайхны кино, “Сэрүүн хасын нууц” эмгэнэлт драмын жүжиг, “Хүний дуу хоолой” сюрреалист моно драм зэрэгт тоглож, чадварлаг уран бүтээлч гэдгээ харуулаад авсан. Тэрбээр “Блэк Бокс” театрын тайзнаа анх удаа тавигдсан Францын алдарт яруу найрагч, зохиолч, жүжгийн зохиолч, зураач, кино найруулагч Жан Коктогийн “Хүний дуу хоолой” моно драмын гол дүрээрээ “Гэгээн муза” хүртсэн юм. Түүний хувийн гэрэл зургаас хүргэж байна.