Ангилал: Зураг

Монголын загварын агентлагуудын хоорондох сагсан бөмбөгийн нөхөрсөг тэмцээнийг 2014 оноос Азийн модель агентлагийн санаачлагаар зохион байгуулж ирсэн байна. Энэ жил уламжлал болон энэ сарын 17-ны өдөр зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд Азийн модель, Монгол модель, Шилмэл загвар, Андра модель агентлаг зэрэг загварын агентлагуудын баг тамирчид оролцлоо. Загварын агентлагууд бооцоо тавьж өрсөлдсөн ба тэмцээнээс цугласан мөнгийг буяны үйлсэд зарцуулах ажээ. Өмнөх жил Эх нялхасын нярайн тасагт дутагталтай байгаа тоног төхөөрөмжийг авч бэлэг болгон хандивласан билээ.

Тайз дэлгэцийн зураач, нүүр хувиргагч Л.Цэрэндулам “Mongolian Art Show” нэртэй нэгэн өвөрмөц шоуг амжилттай зохион байгууллаа. Шоу энэ сарын 9-ны үдэш “Marque”-27 club-д болж өнгөрсөн юм. “Mongolian art show” нь “Body art”, “Make up”, “Мodern and Art”, “Songs and dance” гэсэн үзүүлбэрүүдийг нэг дор хослуулан харуулснаараа ихээхэн онцлогтой болсон юм.