Ангилал: Зураг

“Michael Jackson Immortal Word Tour”-ийн уран нугараач, СТА Э.Баасансүрэнг уншигч та бүхэн таних биз ээ. Тэрбээр Монгол улсынхаа нэрийг дэлхийн циркчдийн ажиллахыг хүсч мөрөөдөж тэмүүлж явдаг “Нарны цирк”-д орон мандуулж яваа нугараач бүсгүй. 10 насныхаа төрсөн өдрөөр олон улсын авьяастнуудтай анх удаа өрсөлдөөд тусгай шагнал авч бас 18-тайдаа МУСТА цолыг энгэртээ зүүж байсан нь түүний амжилтыг бадраах хүч нь болж өгсөн гэдэг.

Хошин урлагийнхны нэрт төлөөлөгч авьяаслаг жүжигчин алаг нүдэн Одноог тайзны сайхан бүсгүйчүүдийн нэгд зүй ёсоор тооцдог.

Анхны хань “Санаж яваарай” киноны жүжигчин Зоригоогоос салсанаасаа хойш олон жилийг ганц бие өнгөрүүлсэн түүнийг өдөж хоргоох эрчүүдээс гадна элдэв атаархал цухуйлгах хүүхнүүд ч дутахгүй. Гэтэл алаг нүдэн Одноогийн амрагаар гэнэтхэн үе мултарсан дүү залуу жүжигчин Бархүү тодорч олны нүдийг орой дээр нь гаргасан билээ. Тэд одоо аз жаргалтай сайхан гэр бүл болж хамтдаа уран бүтээлээ туурвин яваа. Та бүхэндээ алаг нүдэн Одноогийн зургийн цомгоос хүргэж байна.

“Луйвар” монголын уран сайхны киноны нээлтийн хүндтэй зочид болох Монголын Үндэсний кино урлагийн академийн тэргүүн, кино найруулагч Б.Цогтбаяр тэргүүтэй эрхэм уран бүтээлчид тайз дүүргэн зогсож үзэгч түмэнтэйгээ мэндчилсээр үзэгчид төдийгүй уран бүтээлчдийг удаан хүлээлгэсэн кино албан ёсоор нээлтээ хийсэн юм

“Х Түц” хамтлагаас олон гэр бүл төрсөн. Тэдний нэг жүжигчин Г.Нарансолонго, Тэмүүжин нар юм. Нарансолонго өөрөөсөө олон дүү залуутай ханиллаа хэмээн шүүмжлүүлж байсан ч хосууд өдгөө сайхан амьдарч байгаа. Том алаг нүдэн бүсгүй гурван хүүхэдтэй айлын ууган хүүхэд ч багадаа маш эрх дураараа, даруухан хүүхэд байжээ. Тэрбээр Д.Түвшинтөр, О.Тэмүүжин нартай хамтран “Эмоци” продакшныг байгуулж, уран бүтээлүүдээ олонд хүргэж амжилттай яваа. Ингээд та бүхэндээ “Эмоци” продакшны тэргүүн хатагтай Г.Нарансолонгын зургийн цомгоос хүргэж байна.