Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Соёлын салбарын залуучуудын хөгжлийн төв зөвлөл байгуулагдлаа
Нийгэм

Соёлын салбарын залуучуудын хөгжлийн төв зөвлөл байгуулагдлаа

Урлаг Урлаг20/05/2021Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
51385409982021-05-20-15-52[www.urlag.mn].PNG
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Монгол Улсын Соёлын сайдын А/85 тоот тушаалаар соёлын яамны Залуучуудын Хөгжлийн Зөвлөл байгуулагдаж, өнөөдөр 07:00 цагт анхдугаар хуралдаанаа зохион байгуулжээ. Тус хуралдаанд соёлын сайдын зөвлөх Н.Бямбадорж тушаалын төслийг танилцуулсан бол Залуучуудын Хөгжлийн Үндэсний Зөвлөлийн Нарийн бичгийн дарга, ГБХЗХГ-ын дарга Г.Батдорж соёлын салбарын залуучуудын хөгжлийн төв зөвлөлийг бүртгэсэн батламжийг гардуулжээ. Түүнчлэн өнөөдрийн анхдугаар хуралдаанаар 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, яамны дэргэдэх зөвлөлийн дүрмийн төслийг хэлэлцсэн байна.

   Соёлын яамны Залуучуудын Хөгжлийн Зөвлөлийн даргаар Соёлын яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын шинжээч Э.Цэнд-Аюуш томилогдсон бол дэд даргаар Төрийн захиргааны удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Д.Гантулга, Соёлын яамны дэргэдэх зөвлөлүүд хариуцсан дэд даргаар Соёлын өвийн газрын мэргэжилтэн Ч.Цэцэгбаатар, Соёл, гэгээрлийн газрын мэргэжилтэн Д.Мөнхцэцэг, Урлаг, уран бүтээлийн газрын мэргэжилтэн Г.Ариунзаяа, Нарийн бичгийн даргаар Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын мэргэжилтэн Б.Сувд-Эрдэнэ, гишүүдээр Соёлын сайдын туслах О.Цэрэндулам, Соёл, гэгээрлийн газрын ахлах мэргэжилтэн Ө.Уянга, Соёлын өвийн газрын ахлах мэргэжилтэн П.Алдармөнх, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын Төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн ерөнхий нягтлан бодогч Г.Эрдэнэсүрэн, Төрийн захиргааны удирдлагын газрын Жендер, хүний эрхийн асуудал хариуцсан мэргэжилтэн М.Жаргалмаа, Төрийн захиргааны удирдлагын газрын мэргэжилтэн Э.Чинзориг, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын мэргэжилтэн С.Хэрлэн, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Б.Баясгалан, Соёлын үйлдвэрлэл, инновацийн хэлтсийн мэргэжилтэн Э.Болортунгалаг, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын Төрийн сангийн төлбөр тооцооны ерөнхий баталгаажуулалт, газрын дотоод асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Т.Ууганбаяр, Мэдээллийн технологи, статистикийн хэлтсийн ажилтан Х.Даваадамба, Төрийн захиргааны удирдлагын газрын оператор техникч Ж.Баярмагнай нар томилогджээ.

   Соёлын яамны Залуучуудын Хөгжлийн Зөвлөл нь Монгол Улсын Үндсэн хууль, Соёлын тухай хууль, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль, үндэсний хөтөлбөр, тэдгээртэй холбогдох хууль тогтоомж, тогтоол шийдвэрийг мөрдлөг болгон ажиллах бөгөөд Соёлын салбарын залуучуудад ажиллах, амьдрах, хөгжих таатай орчныг бүрдүүлэхэд салбар дундын уялдааг хангах, төрөөс авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаанд залуучуудын оролцоог бий болгох, залуучуудын үзэл бодол, санал санаачилгыг дэмжих замаар бүтээн туурвих боломжийг бүрдүүлж, салбарын залуучуудын үнэлэмжийг нэмэгдүүлэх зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулах юм байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026
Нийгэм Урлаг

Вьетнамд монгол ямааны махаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүн хийж байна

02/02/2026
Нийгэм Урлаг

“Power expo & festival” Азийн шилдгээр шалгарчээ

19/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жастин Бибер бухимдлаа илэрхийлэв

09/03/2026

Нэгэн эмэгтэй Рианнагийн Беверли Хиллс дэх харш руу хэд хэдэн удаа бууджээ

09/03/2026

Эмма Уатсон Мексикийн тэрбумтантай болзож байна

09/03/2026

Тимоти Шаламе балет, дуурийг “Хэн ч сонирхохоо больсон“ гээд шүүмжлүүлэв

09/03/2026

Бен Аффлекийн хиймэл оюуны компанийг “Netflix” худалдаж авчээ

09/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.