Ангилал: Зураг

Энэ орчлонгийн чимэг болсон эмэгтэйчүүдийн баярын өдөр тохиож мянга мянган ээжүүд, охид бүсгүйчүүд маань халамжит хань, хайртай залуудаа эрхэмлэн дээдлэгдэж баярлан цэнгэх энэхүү сайхан баярыг тохиолдуулан “Номин талст” хамтлагийн дуучин МУ-ын Соёлын Тэргүүн Т.Дэлгэрмөрөн “Гэрэлт үзэсгэлэн гоо” хэмээх хүндэтгэлийн цэнгүүн, шоу тоглолтоо энэ сарын 8-нд “SS CLUB”-т 19.00 цагаас ганцхан удаа хийсэн юм.