Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»150 сая үзэгчтэй хөтлөгчид Youtube хэдийг төлдөг вэ?
Нийгэм

150 сая үзэгчтэй хөтлөгчид Youtube хэдийг төлдөг вэ?

Урлаг Урлаг09/03/2021Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
15151551482970912021-03-09-10-57[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Бүх төрлийн видеоны цахим сүлжээ Youtube орчинд хуудас хөтлөн, олон үзэгч цуглуулан, түүгээрээ мөнгө олдог хүмүүс Youtube-ээс хэчнээн хэмжээний мөнгөөр шагнуулдгаа хуваалцжээ.

   Хуудас хөтөлж буй хүнд Youtube хэчнээнийг төлөх нь бичлэг тус бүрийн үзэгчдийн тооноос шууд хамаардаг аж. Түүнээс гадна 1000-аас дээш дагагчтай, нийт 4000-аас дээш үзэгдсэн цагийн бичлэгтэй хөтлөгчид Youtube-ийн түншийн хөтөлбөрт нэгдэн зар сурталчилгаагаар орлогоо нэмэх боломжтой. Чухам хэр хэмжээний мөнгө авахыг бичлэгийн үзэгдсэн цаг, урт, төрөл зэрэг хүчин зүйлс шийддэг байна. Мөн зарим хөтлөгчид орлогоо нэмэх зорилгоор зарим компаниудын сурталчилгааг бичлэгтээ оруулдаг аж. Жишээ татвал, хувийн санхүүгийн зөвлөгөө өгдөг Андрей Жик бичлэгэн дундуураа алгасч болдог сурталчилгаа байрлуулан нэмэлт орлого олдог аж. Түүний зөвлөснөөр шинэ хөтлөгчид бичлэгийнхээ төрөлд анхаарах шаардлагатай. Тухайлбал албан ёсны зохиогчийн эрхтэй дууны клипийг хуулан тавихад мөнгө олох боломжгүй.

   Харин Youtube-ийн хамгийн том оддын нэг Дэвид Добрик долоо хоногийн дундаж үзэгчдийнх нь тоо 10 сая орчим байхаас үл хамаарч сард хамгийн багадаа 2000 ам.доллар олдогоо ярьжээ. Тэрбээр мөн орлогынхоо багагүй хувийг зар сурталчилгаанаас олдог аж. Нэг сая үзэгчтэй болсон хөтлөгчийн орлого цаашид өөрөөс нь хамаарч харилцан адилгүй байна.

   Insider агентлаг нэг сая үзэгчтэй SemideCoco, Jade Darmawangsa, Marina Mogilko, Kevin David, Austen Alexander, Shelby Church зургаан сувгийн хөтлөгчөөс асуухад тэдний Youtube-ээс авдаг дундаж орлого 3400-40000 ам.долларын хооронд хэлбэлздэг гэнэ.

  • SemideCoco 1.1 сая үзэгчтэй. Сард дунджаар 3400 ам.доллар авдаг
  • Jade Darmawangsa 1.2 сая үзэгчтэй. Сард дунджаар 3600 ам.доллар авдаг
  • Shelby Church 1.4 сая дагагчтай. Сард дуджаар 2000-5000 ам.доллар авдаг
  • Austen Alexander 552 мянган дагагчтай. Сард дунджаар 6000 ам.доллар авдаг
  • Marina Mogilko 1.7 сая дагагчтай. Сард дунджаар 10 мянган ам.доллар авдаг
  • Kevin David 844 мянган дагагчтай. Сард дунджаар 40 мянган ам.доллар авдаг

Эдгээр хөтлөгч нар өөрсдийн бичлэг дээр зар сурталчилгаа байршуулах гэх мэт боломжит бүх аргыг хэрэглэдэг гэдгээ хуваалцсан юм.

Харин 150 сая үзэгчтэй болсон Пол Коски сард дурнджаар 97 мянган ам.доллар олдог аж. Тэрбээр Nerf тоглоомон бууны тухай бичлэг хийдэг бөгөөд өдгөө хэдийнэ 14 сая гаруй дагагчтай болжээ.

Эх сурвалж: INSIDER

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

“Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно

24/03/2026
Нийгэм Урлаг

Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө

18/03/2026
Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” тогтоолд дэлхийн 56 улс нэгдэн оржээ

27/03/2026

Гар аргаар товойлгон сийлж өнгөлсөн мана хөөрөг урлаачийн нарийн чадварыг харуулдаг

27/03/2026

Дуучин Ашер Диддиг өмгөөлөн, “Түүнийг буруу ойлгосон, тэр бол түүчээлэгч” гэв

26/03/2026

Реалити шоуны салбар агшиж байгаа ч хит контент үзэгчдийг татсаар байна

26/03/2026

Хүн, нохойн ​​хоорондох холбоо 15 000 жилийн өмнөөс эхтэй болохыг тогтоожээ

26/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.