Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Хальсанд буулгасан өв” гэрэл зургийн уралдаан зарлалаа
Нийгэм

“Хальсанд буулгасан өв” гэрэл зургийн уралдаан зарлалаа

Урлаг Урлаг09/03/2021Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
151515159979814002021-03-09-10-52[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссоос Соёлын биет бус өвийг хамгаалах тухай 2003 оны конвенцын талаарх олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, өв соёлоо түгээн дэлгэрүүлэх зорилгоор Монгол улсаас ЮНЕСКО-д бүртгэгдсэн соёлын биет бус өвийн “Хальсанд буулгасан өв” гэрэл зургийн уралдааныг зарлаж байна.

   Уралдаанд гэрэл зураг сонирхогчид, чөлөөт уран бүтээлчид өөрийн бүтээлийг 2021 оны гургавдугаар сарын 15-ны өдөр хүртэл ирүүлэх боломжтой. Бүтээлийн уран сэтгэмж ба зурагчны авьяас чадварыг харгалзан үзэж, шалгарсан бүтээлүүдийг олон нийтийн цахим сүлжээнд байршуулан санал авах журмаар 2021 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдөр ялагч нарыг тодруулна.

Оролцогч бүр өөрийн 5 хүртэлх бүтээлийг [email protected] цахим хаягаар эсвэл НҮБ-ын байрны 102 тоотод ирүүлнэ үү.

Гэрэл зурагт тавигдах техникийн нөхцөл:

  • Зургийн нэр, тайлбарыг товч бөгөөд тодорхой бичсэн байх;
  • Гэрэл зураг 40 см х 30 см DPI 600 хэмжээтэй, RAW файл бол JPG формат руу хөрвүүлсэн байх;
  • Өөрийн нэр, холбогдох дугаарыг бичсэн байх;
  • Гэрэл зураг нь эх хувиар байх ёстой ба засвартай зургийг хүлээн авахгүй.

Шагнал:

  • Тэргүүн байр – өргөмжлөл, мөнгөн шагнал (500.000 төгрөг)
  • Дэд байр – өргөмжлөл, мөнгөн шагнал (300.000 төгрөг)
  • Гутгаар байр – өргөмжлөл, мөнгөн шагнал (20000 төгрөг)

Соёлын биет бус өвийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг http://unesco.mn/mn/soyol/soyoliin-biyet-bus-uv/ холбоосоор орж авна уу.

Холбогдох мэргэжилтэн: М.Халиун 70105652

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Хүүхдүүдийн уншиж, хөгжих орчныг бүрдүүллээ

24/10/2026
Нийгэм Урлаг

АНУ дахь монгол эрдэмтэн, судлаачид дөрөв дэх удаагаа чуулж байна

21/10/2026
Нийгэм Урлаг

Дундговь аймагт 250 хүний суудалтай шинэ соёлын төвийг ашиглалтад орууллаа

20/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Сон Хе Гё, Гон Ю нарын тоглосон “Tantara” цуврал арванхоёрдугаар сард нээлтээ хийнэ

26/10/2026

Японы нэрт зохиолч Рю Мураками 74 насандаа таалал төгсжээ

26/10/2026

Тун удаxгүй Монгол “CrushBomb”- ууддаа өөрийн уран бүтээлээ толилуулаx гэж “Crush” гэж xэн бэ?

26/10/2026

Багс Банни, Даффи Дакийн дуу оруулагч Эрик Баузa 46 насандаа таалал төгсжээ

26/10/2026

Ардын жүжигчин Б.Сарантуяагийн “Мөнгөн шөнө 2026” гала үдэш болно

26/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.