Ангилал: Зураг

Хөлөөрөө нум сум харван олон улсын шүүгч нарыг гайхшруулж, Монголынхоо нэрийг дэлхийд гаргасан уран нугараач бол Г.Нямгэрэл. Өнгөрсөн есдүгээр сарын 22-31-нд Болгар Улсын Несебар хотод болсон “Язгуур урлагийн дэлхийн аварга шалгаруулах наадам”-д оролцож багаараа үнэмлэхүй аваргаар шалгарч, гран- при шагнал хүртсэн юм.

Германы зурагчин П.Хорст 1999 оны 11 сарын 18-нд 93 насандаа мөнх бусыг үзүүлсэн ч түүний алдарт бүтээл болох “Корсеттэй охин” нэртэй XX зууны түүхийг өгүүлэх, эротик өнгө аясыг харуулсан энэхүү зурагнууд нь өнөөг хүртэл өөрийн орон зайгаа хадгалсаар байгаа юм.

“Киви” хамтлагаар овоглосон П.Алтанцэцэг буюу Агий энэ жил 24 настай. Жил бүрийн 11 дүгээр сарын 2-нд түүний төрсөн өдөр тохиодог. Хилэнцийн ордных. Энэ ордны бүсгүйчүүд авьяастай, даруухан, шаргуу хөдөлмөрч байдаг гэнэ.

“Монгол модель” агентлагийн загвар өмсөгч А.Пүрэвмаа жил гаруйн өмнөхөн хөлчүү нэгний балгаар дөрвөн давхрын тагтнаас унаж нуруу болон аарцагны ясаа хүнд гэмтээсэн. Хэдийгээр хөгжлийн бэрхшээлтэй болж нисэх жигүүрээ хугалсан далавчгүй сахиусан тэнгэр болсон ч бусдын сайн сайхны төлөө тэр зүгээр суугаагүй.

UBS телевизэд өөрийн чадвараараа шалгарч хөтлөгч болсон М.Эрхэмбаярын хувийн зургийн сангаас хүргэж байна.Тэрээр “To be or not to be” театрчилсан нэвтрүүлгийг 2 дах жилдээ хөтөлж байгаа авъяаслаг, чадварлаг бүсгүй юм.