Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Кино урлагийн инкубатор төв байгуулах санал гаргалаа
Нийгэм

Кино урлагийн инкубатор төв байгуулах санал гаргалаа

Урлаг Урлаг05/02/2021Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
15015727172021-02-05-08-53[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
    Засгийн газраас өргөн мэдүүлсэн Кино урлагийг дэмжих тухай хуулийн төслийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа, байнгын хорооны ажлын алба, ажлын дэд хэсгийн гишүүдийн хамтаар киноны салбарын хүний нөөцийг бэлтгэх бодлого үйл ажиллагаа, кино үйлдвэрлэгч болон кино түгээгчийн талаарх нөхцөл байдалтай өнөөдөр танилцлаа.
   Уулзалтын эхэнд СУИС-ийн Радио, телевиз, медиа урлагийн сургуулийн үйл ажиллагаатай танилцсан бөгөөд тус сургуулийн захирал Д.Одсүрэн кино дэмжих тухай хуулийн төсөлд оруулах саналаа танилцуулав. Хуулийн төсөлд киноны чиглэлээр хөтөлбөр хэрэгжүүлж байгаа дээд боловсролын байгууллага гэж нэмж оруулах, төрийн дэмжлэг туршлагатай уран бүтээлчдээс гадна шинэ залуу уран бүтээлчдэд нээлттэй байх, кино урлагийн инкубатор төв байгуулах, Монгол Улсад шаардлагатай тэргүүлэх чиглэлийн мэргэжлийн жагсаалтад киноны мэргэжилтнийг оруулах, авъяасыг дэмжих талаар тусгах гэсэн саналуудыг илэрхийллээ. Мөн үеэр Кино урлагийг дэмжих хуулийн төсөлд тусгах саналаа ажлын дэд хэсгийн гишүүд, киноны уран бүтээлчид хэлж, санал бодлоо солилцсон юм.
   Дараа нь “Black box” театрын үйл ажиллагаатай танилцан, кино түгээгч, кино театрын төлөөлөлтэй “Өргөө” кино театрт уулзалт хийлээ.

 
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

К-поп роботуудын парк нээгдэнэ

17/05/2026

Каннын кино наадмын үеэр Холливуудын од Жон Траволта насан туршийн амжилт бүтээлээ үнэлүүллээ

17/05/2026

Кино урлагийг дэмжих сангаас зургаан төсөлд санхүүжилт олгохоор болжээ

17/05/2026

Эртний Египетийн Шинэ хаант улсын үеийн хоёр бунхныг олон нийтэд дэлгэжээ

16/05/2026

Тайландын нутгаас үлэг гүрвэлийн шинэ төрөл зүйл илрүүлжээ

16/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.