Ангилал: Галерей

Монголын рок, поп урлагийн ертөнцөд тасралтгүй олон жил хөдөлмөрлөж монголын урлагийг хөгжихөд түлхэц болсон охидын хамтлагийн нэг бол Sweetymotion хамтлаг. Тус хамтлаг хэдэн жилийн өмнө Америк улсыг зорьсон билээ. Харин тэд эх орондоо ирсэн даруйдаа уран бүтээлийн ажилдаа шаргуу орж үзэгч сонсогчдыг хүлээлгээд байсан хэд хэдэн уран бүтээлээ гаргаад амжсан. Харин sweetymotion хамтлагийн гишүүн дуучин Г.Сүндэрээ удахгүй сонсогч бүсгүйчүүддээ нууцаа дэлгэх гэнэ шүү.

Хошин урлагийн “Шинэ үе” продакшин Хөх хотод аялан тоглолт хийж байгаа. Тэгвэл тус хамтлагийн жүжигчин Т.Билгүүн Хөх хотод автын ослын улмаас нас барсан байна. Осол болох үед түүнтэй хамт хамтлагийнхан хоёр жүжигчин хамт явж байсан бөгөөд тэдний биеийн байдал нь ямар байгаа талаар мэдээлэл одоогоор алга байна.

Мисс, загвар өмсөгч П.Шүүдэрцэцэг олны танил болж хэдийнээ урлагт өөрийн байр сууриа олсон залуу жүжигчин.

Тэрбээр “9009”, “Хайрлаж болох уу”, “Валентины захидал”, хамгийн сүүлд “Ану хатан”, “Анирлагч”, “Би эмэгтэй хүн” зэрэг кинонд тоглосон. Шүүдрээ телевизийн олон ангит кинонд хайртынхаа хамтаар тоглосон бөгөөд залуу ээжийн дүрийг бүтээсэн.

Өнөө цагийн нийтийн эмэгтэй дуучдыг өнгөлж яваа авьяаслаг дуучин бол яахын аргагүй залуу дуучин А.Түмэн-Өлзий гэдэгтэй маргах хүн гарахгүй. Мэргэжлийнхэн түүнийг нийтийн дууг мэргэжлийн хэмжээнд аваачсан гэж үнэлдэг. Түүний “Сэтэрт тал”, ”Баясгалантай сайхан”, ”Эжий зөн”, ”Аавын нутаг”, ”Даяарын амгалан” зэрэг олон сайхан дууг ард түмэн шимтэн сонсдог билээ.

Дуучин Ч.Цэлмүүн Universe best songs наадамд оролцож Гранприйн эзнээр шалгарснаар түүний уран бүтээлийн гараа эхэлсэн билээ. Тус наадмаас төрөн гарсан олон дуучид амжиллтай яваагийн нэг жишээ бол дуучин Цэлмүүн юм.

“Мотив” хамтлагийн “Ганцхан чамдаа” клипээр олны танил болсон жүжигчин Чукаг царайлаг болохоор охидууд хайрын мессеж их явуулдаг гэсэн. Ганц бие байгаа болоод ч тэрүү анхаарлын төвд байгаа царайлаг жүжигчин маань үнэтэй бурхан хулгайлж охидын сэтгэлийг хоёрдуулахад хүргэжээ. Үнэлвэл 50 саяас дээш гарах үнэтэй уг бурхан түүний гэрт нь байсан бөгөөд ээжийгээ эзгүйд амжуулж аваад хил гарах гэж байсан байна.

Ард түмний сэтгэлд хоногшсон олон сайхан дүрээрээ үзэгчдийн танил болсон МУГЖ Н.Батцэцэг нөхөр найруулагч О.Машбатын хамт АНУ-ыг зорьж багагүй хугацааг өнгөрөөсөн. Тэд харийн нутагт ажиллалж амьдарч буй нутаг нэгтнүүдийнхээ талаар нэвтрүүлэг бэлтгэж үзэгчиддээ цувралаар хүргэхийн хажуугаар кино уран бүтээлээ ч мөн үргэлжлүүлэл хийж байсан юм.

“Мөрөөдлийн театр”-ын авъяаслаг жүжигчин О.Дөлгөөнийг бид олон сайхан уран бүтээлүүдээс мэдэх билээ. Өнгөрсөн жил тэрээр өөрийн хайртай залууг олон нийтэд танилцуулж гэр бүл болцгоосон билээ. Удалгүй тэд үрийн зулай үнэрлэж аз жаргал дүүрэн амьдарч байгаа бол саяхан түүний нөхөр түүнд гайхалтай гэнэтийн бэлэг барьжээ. Энэ талаар тэрээр өөрийн цахим хуудаснаа бичиж ямар их жаргалтай байгаагаа илэрхийлжээ.

“Эмоци” продакшны жүжигчин Б.Баатархүү хайрынхаа түүхийг дэлгэжээ. Тэрээр ярилцлагадаа “Тоглолтын бэлтгэл ажил гэсээр гэртээ байхаасаа байхгүй нь элбэг. Энэ бүх өдөр хоногуудад ардаа санаа зовохгүй ажилдаа бүх анхаарал, хүчээ төвлөрүүлэхэд хамгийн их өмөг түшиг болдог хүн миний хань.