Ангилал: Галерей

Уртын болон ардын, рок поп, хип хоп, сонгодог, поп опера, эстрад гэх мэт дууны урлагийн олон төрлүүдээс нийтийн дуу нь ард олны таалалд илүүтэй нийцдэг аж. Тэгвэл сүүлийн жилүүдэд нийтийн дуу нь эстрад болон поп урлагтай сүлэлдэн хөгжиж буй үзэгдлүүд ихсэх болсон. Түүний тод илрэл нь дуучин Н.Ундралын “Хайраа”, “Дурлаарай” зэрэг дуунууд юм.

Дорноговь аймгийн Улаанбадрах сумын уугуул Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, “Болор цом” яруу найргийн наадмын эзэн, Монголын Зохиолчдын эвлэлийн Удирдах зөвлөлийн тэргүүн, нэрт яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очир өчигдөр /2018.05.14/ цаг бусаар тэнгэрийн орноо одож, Монголын утга зохиолд нөхөж барашгүй уй тохиолоо.

Монголын урлагт анхлан хийл хөгжмийг эгшиглүүлж, хийлийн аялгуун яруу сайхныг мэдрүүлж чадсан эмэгтэй бол яахын аргагүй хийлч Дээгий билээ. Тэрээр өөрийн уран бүтээлийг хийхээс гадна сайн үйлсийн аянд идэвхи санаачлагатай оролцдог нэгэн. Тэрээр одоо урлагийн бүсгүйчүүдийг хамарсан сайн үйлсийн аян зохион байгуулахыг зорьж байгаа бөгөөд энэ аян нь өрх толгойлсон эмэгтэйчүүд рүү чиглэсэн байх гэнэ.

МУГЖ Д.Хүрэлээгийн бүтээсэн дүр болгон нь үзэгчдийн сэтгэлд хоногшиж үлддэг чадварлаг жүжигчин гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Саяханаас жүжигчин Хүрэлээгийн охинХ.Намууныг бид андахгүй болсон. Аавын охин МУИС-ыг татварын нягтлан бодох бүртгэл мэргэжлээр суралцаж төгссөн ч тэрээр аавынхаа найруулсан Тагнуулч аав УСК-нд дүрээ мөнхөлж жүжигчний авъяасаа нээсэн билээ.

Охидын хамтлаг дундаа чамгүй өндрөөр үнэлэгддэг хамтлагийн нэг бол 3 охин хамтлаг. Хамтлагийхан дундаа хамгийн царайлаг гэгддэг дуучин Анхмаа жүжигчин Беки-тэй хамтын амьдралаа эхлүүлсэн гэдгийг хүн бүр мэдэх биз ээ. Дуучин бүсгүй маань саяхан өөрийн цахим хуудаснаа өөрийн хагас нүцгэн зургаа оруулж, гоолиг биеэ гайхуулаад авсан гэнэ шүү.

“Ийм нэгэн дурлал” киноны Бүжингийн дүрээр олны танил болсон залуу жүжигчин Б.Баярмааг танихгүй хүн ховор. Авъяаслаг, царайлаг, шинэ цагийн шилдэг жүжигчдийн жагсаалтанд дээгүүрт жагсдаг хөөрхөн бүсгүй гурван хүүхдийн ээж билээ. Олон залуусын харцыг булаасан сайхан бүсгүй маань хоёр хүүхдийн ээж болсон ч биеийнхээ галбирыг алдаагүй гуалиг сайхан хэвээр.