Ангилал: Галерей

Дуучин болох чин хүсэлтэй залуухан бүсгүй өнөөдрийн нэр алдарт хүрэхийн тулд чамгүй олон зүйлийг золиослосон аж. Т.Баясгалан арван жилээ төгсөөд удаагүй байхдаа хүний хань болж үрийн зулай үнэрлэн ээж болжээ. Хотод ирээд СУИС-д сурч байхад нь нөхөр байнга хардаж, зодож зовоодог байснаас арга буюу анхны нөхрөөсөө салж бяцхан үрээ өнчрүүлсэн аж.

Холливудын оддын дунд монгол цустай хоёр од байдаг гэвэл та итгэх үү? Гэхдээ үнэхээр тэд монгол цустай юу, эсвэл монголчуудад таалагдах гэж тэгж хэлсэн үү, ямартай ч өөрсдийгөө Монгол хэмээн зарласан хоёр эрхмийг танилцуулъя.

Дуучин Э.Оюумаа гавьяат жүжигчин Б.Жаргалсайханы бэр болох гэж байгаа гэнэ. Тэрээр Дундговийн нэгэн бизнесмен залуутай хайр сэтгэлийн холбоотой болжээ. Ноос, ноолуурын чиглэлээр бизнес эрхэлдэг Аянга хэмээх залуу “Хасар” Жагаагийн зээ дүү юм байна.

Ингэхдээ бүр үнэмшилтэй “баримттайгаар” үйл явдлыг өрнүүлж, Уильям Кейт хоёрын хоорон харилцан яриа хүртэл зохион бичжээ. Хамгийн сүүлд Кейтийн хэвлийд ихэр хүүхэд байгаа гэж Star сэтгүүл мэдээллэсэн байна. Ийнхүү Кейт хоёр сарын дотор дөрвөн хүүхэд “тээж” амжжээ.

Улс төр, урлаг соёлынхныг элэглэн дууриадаг Чапи эхнэртэй болохыг хүсч байгаа гэнэ. Тэрбээр телевизийн нэвтрүүлэгт оролцож байхдаа бүсгүйчүүдэд хандан “Намайг аваад суугаач ээ” хэмээн хэлж байсан удаатай юм. Чапи хэлэхдээ “Би хүнд сэтгэлээ илчлээд хүнтэй сууж, гэр бүлтэй болох хүсэлтэй л байна. Гэвч бүх хүмүүс намайг хошин шог үзүүлж байгаа юм шигээр инээж хүлээж авдаг.

Нас, зүс, аалиараа залуу дуучдын дэргэд гялалзахгүй ч, уран бүтээлч хүнд байх ёстой чанарууд түүнд бий. Тэрээр ХААИС-ийн оюутан байхдаа дуулах хүсэлдээ хөтлөлдөн СУИС-ын хаалгыг татсан гэдэг. Гэхдээ түүнд “хор шар”-тай зан байгаагүй бол ийм амжилтанд хүрч чадахгүй байсан гэдэг юм билээ. Баярцэцэг тун шартай охин байсан бөгөөд “Шар муур” гэж хочлуулдаг байжээ.