Ангилал: Эдийн засаг

Омголон төрх, баргил хоолойгоор үзэгчдийн танил болсон Ц.Цэрэнболд хоёр жилийн өмнө Грекийн сонгодог жүжгийн оргил болсон Т.Софоклийн “Эдип хаан” жүжгийн гол дүрийг бүтээж, Соёлын тэргүүний ажилтан хэмээх цолыг хүртсэн билээ.Тэрээр Марко поло кинод тоглохоор уригдаад байгаа. Олон сайхан дүр бүтээж байгаа авьяаслаг жүжигчин залуу оюутан байхдаа дурласан бүсгүйтэйгээ гэрлэжээ.

Хөөрхөн гэгч нь жүжиглэж дэлгэцийн бүтээлд өнгө нэмчихдэг одоор залуу жүжигчин Б.Мишээл тодроод байгаа гэхэд буруутахгүй. Залуухан, царайлаг орчин үеийн бүсгүй маань “Учрал” кинонд 70-аад оны тулгар биетэй бүсгүйн дүрийг бүтээсэн юм. Түүнийг үзэгчид “Голланд сарнай”, “Код”, “Давхар цохилт”, “Дэлхийд дурласан сар” зэрэг киноны дүрээр нь илүүтэй танина. Тэгвэл түүний аймшгийн төрхийг сонирхуулж байна.

“Miss Mongolia” тэмцээний тэргүүн мисс Н.Ану олон улсын чанартай хэд хэдэн тэмцээнээс тэргүүн шагналыг нь хүртсэн. Өнгөрсөн жил хайртай залуугаасаа “сүйн бөгж” гэнэтийн бэлгэнд авч саналыг нь хүлээн авснаа олон нийтэд дэлгэсэн. Нөхөрт гарахаасаа өмнө загварын бүсгүйчүүдийн хүсч тэмүүлдэг тэмцээнүүдэд орж амжилт гаргахыг хүсдэг хэмээсэн удаатай. Тэгвэл тэрбээр эл хүслүүдээсээ биелүүлэхээр тэмүүлж яваа гэнэ шүү.

Трансжендерүүдийн дунд зохиогддог дэлхийн нэр хүндтэй “Miss international Queen” тэмцээнд Монголоос Б.Солонго оролцож байсан билээ. Тэрбээр шилдэг 10 оролцогчийн нэгээр үлдэж, 8 дугаар байрт шалгарч олны танил болсон гэхэд болно.

Олон Улсад ая дуугаа өргөж, монгол эрийн цээл хоолойг дэлхий нийтийн сонорт хvргэж яваа Монгол улсын дуучин Э.Амартүвшин BBC агентлаг “Дэлхийд нэрээ дуурсгасан монгол дуучин” хэмээн зарлалаа. Монгол Улсын гавьяат жүжигчин хэмээх цолыг 24 настайдаа хүртсэн Э.Амартүвшинг BBC агентлаг онцолж, дэлхий нийтэд танилцуулсан нь гэнэтийн, содон үйл явдал байв.

Дуучин Ануг танихгүй хүн ховор. Хөөрхөн бүсгүй өнгөрөгч сард “Гурван гал” эмнэлэгт амаржиж 3.7 кг охинтой болсон.

Тэрбээр 2013 оны зургадугаар сард анхны охиноо өлгийдөж байсан билээ. Тэгвэл дүүтэй болсон Бүжка хөхөө идэж буй төрх нь 12 мянган хүнд таалагдаж, хамгийн их эерэг сэтгэгдэл авав.

“Милл” кино компани, “Нүдэн” филмын дэлгэцийн уран бүтээл болох “Made in Ulaanbaatar” УСК маргааш нээлтээ хийж үзэгчдийн хүртээл болох гэж байгаа билээ. Тус кино хот хөдөөгийн амьдралын ялгааг тун сонирхолтойгоор харуулж чадсан гэдгээрээ онцлог бүтээл болж байгаа юм.

Урлагийн хосууд бие биенээ заяаны ханиараа сонгох нь олонтаа байдаг. Тэдний дотор залуустаа үлгэр дуурайлал болсон сайхан гэр бүл болсон ахмад хосууд бий. Тэдний үргэлжлэл болсон МУГЖ И.Одончимэг Т.Бархүү, О.Долгор Э.Чинзориг, С.Тэмүүжин Г.Нарансолонго гээд жагсаалт үргэлжилнэ. Энэхүү залуу хосуудын цувааг жүжигчин Б.Тамир, Б.Золзаяа нар үргэлжлүүлж байсан хэдий ч тэд сүр дуулиантайгаар салсан.