Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Өв соёл»Адууны соёлыг хөгжүүлэх цогцолбор байгуулна
Өв соёл

Адууны соёлыг хөгжүүлэх цогцолбор байгуулна

Урлаг Урлаг25/09/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

БНСУ-ын Морин уралдааны агентлаг Хөвсгөл аймагтай адууны соёлын солилцоог хөгжүүлэх чиглэлээр харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.

Хамтын ажиллагааны хүрээнд Хөвсгөлд адууны соёлын цогцолбор байгуулах, хөгжүүлэхийн зэрэгцээ соёл, аялал жуулчлалын төсөл хэрэгжүүлж, орон нутгийн эдийн засгийн идэвхийг нэмэгдүүлэхээр болжээ. Мөн Ази тивд адууны соёлыг түгээн хөгжүүлэхэд хамтран ажиллана.

Түүнчлэн хүний нөөцийн солилцоог дэмжих зорилгоор морь сургагч, адуу арчилгааны ажилтны мэргэжлийн шалгуурыг шинэчлэх ажлыг хийж байна.

Монгол Улсад албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн ур чадвар, мэдлэгтэй Монголын адуу маллагчдад E-7 виз олгож, БНСУ-д ажиллуулах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байгааг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ хэллээ.

Тус санамж бичгийг БНСУ-ын Сөүл хотод БНСУ-ын Морин уралдааны агентлагтай УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга Д.Пүрэвдорж нар байгуулжээ.

Цаашид хоёр тал морьт харваа, морин дээрх бөх зэрэг морин спортын төрлүүдийг нэгдсэн дүрэм, стандарттай болгон хөгжүүлж, олон улсын хэмжээнд өргөжүүлэхээр зорьж байна. Үүнтэй холбоотойгоор БНСУ-ын Морин уралдааны газар (KRA)-ыг төв болгон олон улсын морин спортын хөгжлийг дэмжих урт хугацааны төлөвлөгөө боловсруулж байгаа юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Өв соёл Урлаг

БНСУ-д хадгалагдаж буй Юань гүрний хуулийн бичгийг Монголд авчрах боломжийн талаар санал солилцов

06/11/2026
Өв соёл Урлаг

Эрдэнэ Зуугийн хэрэмт суваргын бичээс

05/11/2026
Өв соёл Урлаг

Хурдан морины цоллооч нар өв соёлоороо өрсөлдлөө

04/11/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Бурхан багшийн шүтээн зурагт намтрыг ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Ази-Номхон далайн бүс нутгийн жагсаалтад бүртгүүлэв

09/11/2026

Олон улсын дроны тэмцээнээс хос мөнгөн медаль хүртлээ

09/11/2026

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

09/11/2026

 “Jimmy” кино Жеймс Стюартын дүр төрхийг дуурайсан ч жинхэнэ мөн чанарыг нь нээж чадсангүй

08/11/2026

Роберт Паттинсон “Dior”-ын шинэ анимэйшнд дуу оруулсан нь маргаан дэгдээв

08/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.