Ангилал: Эдийн засаг

Өчигдөр монголын урлагийн түүхэнд тодоор бичигдэх нэгэн бүтээл мэндэллээ. Их зохиолч Д.Нацагдоржийн 110 жилийн ойд зориулан жүжгүүд ээлж дараалан тавигдсан. Бид ч энэ түүхэн хүнийг бүх талаас нь мэдэрч буй. “Зохиомж”-ын Б.Цогтбаяр найруулагч дэлгэцийн хэлээр их хүнийг амилуулав. Гол дүрд хэн тоглоо бол гэдэг хамгийн сонирхол татсан зүйл. Тэгвэл залуу жүжигчин Г.Баярхүү энэхүү түүхэн нэр төртэй үүргийг биелүүлсэн байна. Түүнээс өмнө эрхэм Ромео Б.Шинэбаяр “Жаргаагүй нар” жүжигт их зохиолчийг амилуулаад байсан. Г.Баярхүү өмнө нь “Луйвар” кинонд тоглож байсан. Түүнийг их зохиолчтой тун адилхан, бүр эндүүрмээр бүх талаараа төгс болсон талаар мэргэжилтнүүд шагшиж байна. Үнэхээр төстэй байна шүү. Харин дэргэд нь байгаа бүсгүй бол хатагтай Пагмадулам их зохиолчийн насны хайр дурлал. Залуу жүжигчин Э.Пүрэвжаргал, Г.Баярхүү хоёр дэлгэцийн бас нэг төгс хосууд боллоо шүү.

Дуучин Нара улс төрд унасан ч цоглог хэвээрээ цахим хуудсаараа өдөр бүр найзуудтайгаа уулзсаар л. Түүний хувийн амьдрал бараг бүгдийн нүдэн дээр ил тод байдаг гэхэд болно. Ганц бие ээж түүний хувьд хүүхдээ хэрхэн өсгөж байгаа талаар найзуудтайгаа хуваалцаж, ганц бие ээжүүдтэй санал бодлоо хуваалцдаг. Хамгийн сүүлд тэрбээр өөрийн бие давхар байх үеийн нандин зургийг нүүр номын найзуудтайгаа хуваалцсан байна.

Авьяаслаг Монголчууд шоуны шилдэг 32 оролцогчийн нэг М.Дүгэрсүрэнг шөвгийн наймаас хасагдсанаас хойш дэмжих хүмүүсийн тоо эрс нэмэгдлээ. Тухайлбал дуучин Д.Жавхаасайхан түүнтэй хамтарч уран бүтээл гаргахаар болсон бол түүнийг дэмжигчдийн групп хүртэл сошиал орчинд нээгджээ.

Монголчуудын гэр бүлээрээ тухлан үздэг “Авъяаслаг Монголчууд” шоу нэвтрүүлэг үзэгчдийн хүртээл болоод хоёр дахь жилдээ болж байна. Дэлхийд данстай, 190 гаруй улсад нэвтэрсэн авъяастан тодруулдаг тус шоу нэвтрүүлгийг “Монгол HD” телевизийнхэн албан ёсны эрхтэйгээр дэлхийн стандартын дагуу хийж гүйцэтгэн дэлхийд гайхуулах Монгол авьяасыг хайсаар байгаа билээ.

“Дэлхийн мисс-2016” тэмцээн энэ жил АНУ-ын Вашингтон хотноо энэ сарын 29-нөөс 12 дугаар сарын 18-нд болно. Энэ удаагийн тэмцээнд манай улсаас “Торго модель” агентлагийн загвар өмсөгч, мисс А.Баярцэцэг оролцохоор болсон бөгөөд дэлхийн гоо үзэсгэлэнгийн тайзнаа Монгол Улсыг төлөөлөх 12 дахь гоо бүсгүй юм.

Нэгэн цаг үеийн хайрын дууч шувуухай гэгдэж байсан С.Сэрчмаа Өвөрмонгол баян эртэй гэрлэн харийн бэр болсон. Анхны амьдралаас нэг охин тэврэн үлдсэн ч авьяастайнх ялангуяа урд зүгт зам жимтэй болоод авсан. Баян нөхрөөсөө салсны дараа охиноо өсгөн ганц бие амьдарч байгаа түүний талаар бие давхар гэх шуум дэгдэх болсон.

Киви хамтлагийн анхлагч Ука өнгөрсөн жил ээж болсноосоо хойш бие даасан уран бүтээлдээ шуурхайлан орж хэд хэдэн шинэ бүтээлээр сонгогч олонд бэлэг бариад амжсан билээ.

“Нүдээ аниад төсөөл” нэртэй романтик инээдмийн уран сайхны кино энэ сарын 13-нд нээлтээ хийх гэж байна. Уг киноны гол дүрийг Улсын драмын эрдмийн театрын залуу уран бүтээлч О.Дөлгөөн, Э.Тодгэрэл нар бүтээжээ. Мөн сонирхуулахад киноны дууг тус театрын жүжигчин Б.Шинэбаяр, Б.Золжаргал, Э.Тодгэрэл, О.Дөлгөөн нар дуулсан нь олны сонирхлыг татаж байна.

Сүүлийн жилүүдэд кино урлагт туслах дүрүүдээрээ ихээхэн олны танил болж буй жүжигчин Б.Навчаа төрөөд удаагүй байгаа билээ.

Хоёр дахь үрийн зулайгаа үнэрлэсэн жүжигчин бүсгүй бие галбиртаа анхаарал тавьж буй зургаа өөрийн цахим хуудсандаа нийтэлсэн байна. Тэрээр бичихдээ “Даан ч хүүхнүүд шуураад байсан юм. Ямартаа ч гурав хоног зүүсэн гэхэд санаанд нийцэж байна шүү” хэмээн зургаа нийтэлсэн байна.

Охид бүсгүйчүүдийн анхаарлыг татдаг олны танил эмэгтэйчүүдийн нэг бол дуучин Ану буюу Ч.Уранхолбоо билээ. Түүнээс өөртөө хэрхэн анхаарал тавьдаг, гоо сайхны зөвлөгөө зэргийг авахыг охид хүүхнүүд ихээр хүсдэг. Тэгвэл тэрээр сүүлийн үед Монголдоо хамгийн чанартай Холливуд смайл хийх болсон нэгэн эмнэлэгийг сонгон тус эмнэлэгийн талаар видео зөвлөмж оруулжээ.