Ангилал: Эдийн засаг

Театрын хамгийн чухал бөгөөд гол алба болох балетмейстраар Гавьяат жүжигчин Х.Гэрэлчимэг ажиллаж байсан юм. Ардын жүжигчин, Төрийн шагналт Б.Жамьяндагваас энэхүү нэр хүндтэй үүргийг хүлээж авсан Гавьяат жүжигчин Х.Гэрэлчимэгийг өнгөрсөн долоо хоногийн сүүлээр ажлаас гарах өргөдлөө өгсөн гэх мэдээлэл бий бол УДЭТ-ын удирдлагууд түүнийг “Эрүүл мэндийн шалтгаанаар ажлаасаа гарсан” гэх тайлбар өгч байна.

“Тусгай салаа”-гийн Түвшин гэдэг залуугаар дамжуулан жүжигчин П.Баттөрийг олны танил болсон билээ. Өдгөө тэрбээр хэдийнээ эчнээ танил болсон. Тэрбээр бодьбилдингийн спортоор хичээллэдэг, 2008 оны улсын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальтай.

UBS телевизийн “Universe Best Songs-2009” тэмцээнд ажилттай оролцсон Ч.Цэлмүүн 2012 оны намар айлын гэргий болж, өнгөрсөн онд хөөрөхн хүүгийн ээж болсон билээ. тэгвэл дуучин бүсгүйн хүү удахгүй нэг ой хүрэх бөгөөд ээжийнхээ уран бүтээлийг сонсож, урлагт ээлтэй нэгэн болж байгаа гэнэ. Энэ талаар дуучин Ч.Цэлмүүний нөхөр Алтанхайрхан өөрийн цахим хуудсаараа дамжуулан найзууддаа дуулгажээ.

Хошин урлагийн “Шинэ үе” продакшнаас уран бүтээлийн гараагаа эхлүүлж байсан жүжигчин Г.Алтаншагайг авьяаслаг уран бүтээлч гэдэгтэй хэн ч маргахгүй. Өөрийн гэсэн “Мөрөөдлийн театр” нэртэй уран бүтээлийн хамтлаг байгуулж, өрх гэрийнхээ тооныг татаж өдгөө хоёр хөөрхөн хүүхдийн аав болсон Г.Алтаншагай багагүй дурламтгай нэгэн байсныг найз нөхөд нь дурсан ярьжээ.

Шинэ оны эхний өдрүүдэд нийтийн дуучдын үе, үеийн уран бүтээлчид шинэ жилийн баяраа тэмдэглэжээ. Шинэ жилийн наадамд МУГЖ С.Жавхлан ч, Г.Эрдэнэчимэг ч монгол дээл, монгол гуталтай очсон нь олон хүний нүдийг орой дээр нь гаргасан. Энэ Жавхлан эхнэрээ араг түшүүлж төрүүлэх нь багадаад бүр шинэ жилээр нүүр нүдийг нь будуулалгүй аваад ирж гэлцсэн.

Монголын хөвгүүдийн хамтлаг дундаа поп урсгалаар дуулдаг “Нэгэн зүгт”-ийнхэн сүүлд хамтлагийнхаа нэг гишүүнийг сольсон. Тэд “B.I.G” хамтлагийн “Улаан сарнай” дууг шинэчлэн дуулсан нь хит болж чадсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Л.Мөрдоржийн нэрэмжит Хилийн цэргийн дуу, бүжгийн чуулга /ХЦДБЧ-/ыг Цэргийн гавьяаны одонгоор шагналаа. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өнөөдөр Хил хамгаалах ерөнхий газарт хүрэлцэн очиж тус чуулгын туганд одонг зүүж өгсөн байна.

Англид амьдардаг монголчууд “Оюунлаг оршихуй” цуврал уулзалт зохион байгуулж, эх нутгаасаа ирсэн эрдэмтэн мэргэдийг үгийг сонсдог уламжлалтай аж. Шинэ жилийн баярын өмнөхөн ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн тус улсад цөөн хоногоор очих болсон тул тэндхийн монголчууд хүсэлт тавьж уулзалт хийхээр болжээ.