Ангилал: Эдийн засаг

Дуучин Г.Эрдэнэтунгалагийн дууг нь сонсдог фэнүүд нь андахгүй сайн танина. Тэрбээр сонгуульд хүч үзсэн. Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгонд АН-ын дэд дарга гэх гуншинтай болсон дууч бүсгүй маань ялалт байгуулж чадаагүй. Гэхдээ залуу хүний зам урт гэгчээр ажиллаж, хөдөлмөрлөж явна. Түүнийг сайн дуучин гэдгээр нь хөдөөнийхөн хүлээж авдаг нь дамжиггүй.

Монголд хийлийн урлагийг илүүтэй таниулсан хүн бол хийлч Дээгий буюу Ч.Дэлгэрцэцэг. Тэрбээр “Авьяаслаг монголчууд шоу”-ны шүүгчээр ажилласан. Энэ үеэр оролцогч О.Баярсайханы үзүүлбэрийн дараа сэтгэгдлээ хуваалцахдаа “Бороотой өдөр лагер дээр би чиний найз бүсгүй болчихсон…” хэмээн ний нуугүй ярьсан удаатай.

Анх жүжигчин Ч.Ундрал, Өөдөөтэй хамтран дуулж олонд танигдсан. Дуучин бүсгүйчүүд уран бүтээлээ туурвихаас илүүтэйгээр хөтлөгч хийхийг хүссэн гэдэг.

Удалгүй “UBS” телевизэд нэвтрүүлэгчээр ажиллаж эхэлсэн. Тэрбээр “Hero” энтертайнмент студийн захирал, найруулагч Б.Баатартай гэр бүл болж хөөрхөн хүүтэй ч хосууд хоёр тийш болсныг хэн хүнгүй мэднэ. Уг нь хувийн амьдралаа бусдаас нууцлахыг хүсдэг л байсан биз ээ. Гэвч нэлээдгүй хугацаанд шуугиулаад авсан. Харин сүүлийн үед тэднийг эргэн нийлсэн талаар шуумыг шар хэвлэлээр гарах болсон билээ. Хосуудын хөөрхөн хүү нь ийм авьяаслаг бүжигчин гэнэ.

“Авъяаслаг хятадууд 2011” шоун дээр МУГЖ С.Жавхлангийн “Алсад суугаа ээж” дууг дуулан олон мянган үзэгчдийг уйлуулсан ӨвөрМонголын С.Уудам хүүг уншигч та бүхэн таних биз ээ. Тэрбээр “Doz” интертаймэнтийн бүтээсэн “Хөх толбот хүмүүс” кинонд туслах дүр бүтээж шаггүй жүжигчин гэдгээ харуулаад авсан.

Сингапурын томоохон загварын агентлагт гэрээт загвар өмсөгчөөр ажилладаг С.Төгсийг загвар сонирхогчид андахгүй танина. Өөрийнхөө цахим хуудсаар ч олон нийтэд түлхүү таниулсан нэгэн. Тэрбээр сайхан бие, гоо үзэсгэлэнгээ алдахаас айдаг гэнэ лээ. Хөгшрөхөөс айж явдаг бүсгүйчүүдийн нэг юм.

Жүжигчин Б.Энхтүвшин “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киногоор олны танил болсон нэгэн. Үүнээс өмнө МХО-ны авьяаслаг сурагч байхааасаа “Миний найз”, “Алсад суугаа ээж” зэрэг дууны клипэнд тоглосон. Солонгос улсад жүжигчин мэргэжлийг эзэмшсэн тэрбээр ихээхэн эмзэг эр гэнэ шүү.

“Яг түүн шиг” шоугаар билэг танхай авьяасаа гайхуулсан модель Э.Энхболд, С.Сарнай нар дахин нэг шинэ дүр төрхөө үзэгчдэд харуулах нь. Энэ удаад авьяаслаг моделиуд кино жүжигчний хувьд хэр болох нь харагдах бололтой. Тэдэнтэй хамт киноны акулууд харагдана.

Монголдоо bodychain гэх загварын нэгэн төрлийг бий болгож, охид бүсгүйчүүдийг хээнцэр гоёлыг урладаг “MSGUAAMARAL”-ын дизайнер Г.Маралыг залуус андахгүй танина. Түүний мөрөөдөл онцгой урлалаар бүтээлээ олонд таниулах бөгөөд хүсэл мөрөөдлийнхөө төлөө өдөр бүр, минут секунд тутамд шинээр суралцаж, бусдаас урам авч, захиалагчийнхаа сэтгэлд тулсан бүтээл гаргах нь түүний зорилго. Тэр үүндээ ч, ажилдаа ч, бүтээлдээ ч хайртай нэгэн онцгой тэмүүлэлтэй бүсгүй.

Монгол Улсын гавьяат тамирчин Кёкүтэнхо Нямжавын Цэвэгням зодог тайлсан Озакэ Кайогийн “Томозума” дэвжээнд дагалдан багшаар ажиллаж байгаа аж. “Томозума” дэвжээ 11 бөх, гурван багштай, Японы 40 гаруй ийм сургуулиас дээгүүрт эрэмблэгддэг.