Дуучин Ганааг танихгүй залуус үгүй. Тэрбээр сүүлийн үед анхны гэр бүлийнхээ талаар дурсахыг ч хүсэхгүй жаргалтай яваа. Өмнө нь “MN-25 дугаар суваг” телевизийн хөтлөгч байсан Г.Халиунтай ханилж охинтой болсон. Гэвч тэд хоёр тийш болсон. Салалтынхаа талаар удаан ам нээгээгүй дууч залуу “Учиртай урилга” нэвтрүүлэгт орох үеэрээ “Би экстээ найман байраа үлдээгээд өөрөө цүнхтэй хувцсаа аваад гэрээсээ гарсан” хэмээсэн. Уг нь шар хэвлэлийн хуудаснаа түүнийг баян айлын хүргэн болоод эхнэр, хүүхдээ хаясан гэх шуум түгсэн удаатай. Ойр дотныхон ч үүнийг үгүйсгэдэг юм гэсэн.
Ангилал: Эдийн засаг
“Universe best songs” уралдааны анхны ялагчаар оюутан байхдаа тодорч Ч.Цэлмүүн хэдийнээ олны танил болсон. Тэрбээр биотехнологич, хүнс судлаач мэргэжилтэй гэдгийг хүмүүс тэр бүр мэдэхгүй. Монгол Улсын эмнэлгийн мэргэжилтний чадавхийг дээшлүүлэх төслийн координатороор ажиллаж яваа.
Найруулагч Ж.Сэнгэдорж “Lovers” дурлалын романс киноныхоо гол дүрд жүжигчин Д.Гэрэлмааг оснгож олны танил болгосон. Гэхдээ тэрбээр үүнээс өмнө телевизийн хөтлөгч гэдгээрээ үзэгчдийн эчнээ танил болсон нэгэн.
“Эмоци” продакшны залуу жүжигчин Ариукаг уншигч та “Амьдралд тавтай морил” киноны амттай цуйван хийдэг Маралаагийн дүрээр нь илүүтэй сайн танина. Тэрбээр энэ л дүрээрээ олны танил болсон. Заяаны ханиараа Оutlow хамтлагийн гишүүн Чинзог сонгосон. Хосууд аав ээж болж, охинтой болсон билээ.
Зуны олимпийн XXXI наадмын нээлтийн ажиллагаа Рио-де-Жанейро хотноо үргэлжилсээр байна. Яг одоо олимпийн наадамд оролцох улсын баг тамирчид “Маракана” цэнгэлдэх хүрээлэнд уригдан орж ирсээр байна. Улсынхаа нэрийг дуудуулан, тугаа намируулж, дэлхий дахинаа эх орноо сурталчилсаар яваа тамирчдын цувааг тун удахгүй Монгол Улсын баг тамирчид үргэлжлүүлнэ.
Хэзээний гал цогтой Дуучин Т.Ариунаа бага байхдаа “галзуу” бус ихэд даруухан охин байсан гэнэ. Тэрбээр 1967 оны гуравдугаар сарын 15-нд Улаанбаатар хотноо төрсөн. Багаасаа хөдөлмөрч, дуу дуулах дуртай нэгэн байжээ.
УДЭТ-ын жүжигчин Г.Эрдэнэбилэг эхнэрээ албан ёсоор танилцуулж, олны өмнө дагуулж гарч ирж байсан цаг саяхан. Тэгвэл аав болсон түүний магнай тэнийсэн гэдэг.
Драмын театрын сор болсон сайхан бүсгүй Г.Отгонцэцэг сүүлийн үед сураг алдраад буй. Тэгвэл тэрбээр АНУ-д сурч, амьдарч яваа гэдэг. Түүнийг бие давхар болоод олны нүднээс дайчиж холыг зорьсон хэмээн ойр дотныхон нь ам нээсэн удаатай. Харин жүжигчин бүсгүй нөхөр, хүүхдээ олонд мэдэгдэхийг хүсээгүй юу эсвэл нууцалж байв уу, ямартай ч удтал чимээгүй байсан гэрэл бүлийн зураг дэлгэгдэх нь тэр.
Дэлхийн усны хувцастай гоо бүсгүй шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлж оролцсон мисс, загвар өмсөгч Ө.Буянхишиг тэргүүн байрны шагнал хүртэж олны танил болсон билээ. Хайртай залуутайгаа хувийн бизнес эрхэлдэг тэрбээр хөлд хүнд болсноо ихэд нууцалж байсан хэдий ч төрсөн өдөр нь саяхан тохиож ил болох нь тэр.
Бизнесмен А.Урангоог бизнес эрхлэгчид болоод сошал ертөнцийнхөн андахгүй танина. Тэрбээр цахим хуудас болоод твиттэрийг идэвхитэй хэрэглэдэг.
“Бурхан тэнгэр бас харж үзэх юм аа… ийм хөөрхөн охин надад хайрласан гэж бодохоор амьдралд маш ихээр баярлаж байна” хэмээж байсан нь саяхан. Тэгвэл өнгөрөгч сард хүүтэй болжээ. “Хүний амьдралд хүн хүндээ ТҮШИГ тулгуур болж явах шиг сайхан юм байдаггүй юм байна. Хүн л бол хүнээ гэсэн сэтгэл, тэр тусмаа эр хүн бол ээж аавдаа, хань ижил, хамт олон, үр хүүхдүүд, улс орондоо ТҮШИГТЭЙ байх мундаг хүү болох болтугай хэмээн Г.Хантүшиг нэрийг аав нь хайрлалаа…