Ангилал: Спорт

Хотын соёлыг олон төрлийн нийгмийн бүлгүүд бүрдүүлдэг бол тэдний нэг хэсэг нь залуусын экстрим спорт байдаг. Энэ нь зөвхөн сонирхол, цагийг зугаатай өнгөрөөх биш харин өөрийн дотоод ертөнцөө илэрхийлж, мэдэрч болох хамгийн хүчтэй тэсрэлтийг өөртөө агуулдаг спортын төрөл зүйл юм.

Дэлхийд таашаагдсан Tiger брэндээс зохион явуулдаг гудамжны хөл бөмбөгийн Tiger Street Football 2013 олон улсын тэмцээний хүрээнд 2006 оны дэлхийн аварга хөлбөмбөгчин Фабио Каннаваро Улаанбаатар хотноо хүрэлцэн ирлээ.

Буудлага спортын 12 дахь удаагийн “АЗИЙН МАСТЕРУУДЫН АВАРГА” шалгаруулах тэмцээн эх оронд маань энэ сарын 12-16 өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Монгол, Япон, Солонгос, Хятад зэрэг орнуудын 100 гаруй шилдэг тамирчид өрсөлдөж буй уг тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар “Соёл Спорт Аялал Жуулчлалын Яам”, зохион байгуулагчаар “Монголын Буудлага Спортын холбоо”, хамтран зохион байгуулагчаар “Монголын Буудлага Спортын Мастеруудын холбоо”, “Батлан хамгаалах туслах нийгэмлэг”, “БХТН-ын Техникийн Спортын Төв” нар ажиллаж байгаа бол Ерөнхий ивээн тэтгэгчээр “Монгол Глобал” ХХК дэмжин ажиллаж байна.

ҮДБЭЧуулгын хүүхдэд зориулсан анхны уран бүтээл бол найруулагч Д.Ганболдын “Ишиг хөөрхөн нэр” хүүхдийн дуулалт бүжгийн жүжиг билээ. Хүүхдэд зориулсан энэхүү анхны уран бүтээл үзсэн хүүхэд бүрийн сонирхол татахуйц багачуудын хамгийн дуртай жүжгийн нэг болж чадсан билээ. Анхны хүүхдийн уран бүтээл “Ишиг” байсан бол энэ удаад хоёр дахь уран бүтээл нь “Эрх цагаан унага” дуулалт жүжиг юм. Түүнчлэн тус чуулгынхан унага, ботго, тугал, хурга гэх мэтчилэн таван хошуу төл малаар хүүхдийн уран бүтээлүүдийг үргэлжлүүлэн хийх талаар тус чуулгын найруулагч Д.Ганболд бүтээлээ туурвиж буй гэнэ.

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын хамт олон энэ сарыг дуустал үзэгчдэд үзвэрээ толилуулаад амрах ажээ. Тэд энгэ сарын 27-нд Ж.Верди “Травиата” дуурь, 28-нд Л.Делиб “Цэнхэн нүдэн бүсгүй” балетыг тайзнаа амилуулж, 50 дахь жилийнхээ үзвэрийг хаах аж. Харин үндэсний брэнд дууриар “Чингис хаан”-ыг нэрлэж, үүнийгээ сэргээн тавьж байгаа. Тэгвэл “Чингис хаан” дууриар 51 дэх жилийнхээ үзвэрийг нээхээр төлөвлөжээ.