Манай улсад энэ зуны хүндэттэй зочдын нэг нь Олон улсын олимпийн хороо /ОУОХ/-ны Удирдах зөвлөлийн гишүүн, Тамирчдын комиссын дарга, Дэлхийн аварга, олимпийн мөнгөн медальт, туялзуур сэлэмчин Клаудия Бокель юм.
Ангилал: Оддын амьдрал
“Х-түц” хамтлагийн жүжигчин Аглуу буюу Л.Баттулгын гэр бүлийг энэ удаад онцолж байна. Тэрбээр “Ийм сайхан охиныг өөр хүн хайрлачихвал яана гэж харамласан учраас гэргийгээ болгосон” гэж ярьсан удаатай.
Энэ залууг Т.Баттулга гэдэг. Бид түүнийг жүжигчин Батушка гэдгээр нь илүүтэй сайн таньдаг. “Буруу эргэлт”, “Гарал угсаа”, “Нарны жим”, “Эх орон дуудаж байна”, “Учрал” зэрэг кинонд гол дүрүүдийг бүтээсэн.
Гал, цогтой цоглог дуучин энэ эрхэмийг танихгүй, хүндэлдэггүй хүн гэж байхгүй ээ. Тэрбээр орчин үетэйгээ хөл нийлүүлэн мэдээ, мэдээллээс хоцордоггүй нэгэн. Фэйсбүүкээ өөрөө хөтөлж цахим найзуудтайгаа үзэл, бодлоо чөлөөтэй илэрхийлж сэтгэлээ уудалдаг.
Жүжигчин Ц.Цэрэнболд анх 1999 онд СУИС-ийн дуулаачийн ангид шалгалт өгөөд тэнцэлгүй, жүжигчний ангид орсон гэдэг. Гэхдээ тэрбээр өөрийнхөө дуулах мөрөөдлийг биелүүлж “Аав” киноны дууг С.Нарантай хамтран дуулсан.
Жаргах насан дээрээ төгс эмэгтэй хүн болсон Монголын цорын ганц хүн бол яах аргагүй Н.Ган-Од буюу Ганбууш. Тэрбээр саяхан дотны хүмүүсийнхээ хүрээнд төрсөн өдрөө нууцлаг хүрээнд тэмдэглэсэн.
Үзэгчдийг өөрийн тоглосон дүрээрээ татаж чаддаг авьяаслаг жүжигчин бол МУСТА О.Долгор. Тэрбээр “Үл таних эмэгтэй” кинонд Зулцэцэг гэх эмэгтэйн дүрийг анх бүтээн урлагт хөл тавьсан. Үүнээс хойш “Өдөр өдрийн наран”, “Хоёулаа унтах уу” кино, “Хөлтрөг”, “Улаан пальто”, “Ар хударга”, “Ану хатан”, ” made in ub” зэрэг кинонд тоглосон.
“Эра модель” агентлагийн загвар өмсөгч Б.Сайнаа гэхээсээ илүүтэй “Учиртай гурав” уран сайхны киноны орчин цагийн Нансалмаа гэхээр түүнийг хүмүүс андахгүй ээ.
“Тусгай салаа”-гийн Түвшин гэдэг залуугаар дамжуулан жүжигчин П.Баттөр олны танил болсон. Сульдаа хэмээгдэж байсан залуу өдгөө булчинлаг боди төрхтэй.
Нэрнийхээ өмнө “мөнхийн залуу” гэх тодотголыг байнга бичүүлж байдаг Э.Одгэрэлийг танихгүй хүн үгүй. Тэрбээр анх 1988 онд “Гоёл” наадмын гуравдугаар байрын шагналыг хүртэж бүтэн жил “Залуучуудын соёлын төв”-өөс зохиогдох бүх арга хэмжээнд үнэгүй орох эрхийн бичгээр шагнуулж байсан гэдэг. Үүнийхээ дараа жил нь “Монголын сайхан бүсгүй” буюу анхны “Монголын мисс” улсын уралдааныг зохион байгуулахад тэрбээр тэргүүн байрыг Н.Мөнхцэцэгт алдан, “Мөнгөн эрдэнэ” шагналын эзэн болж байсан билээ.
