Ангилал: Оддын амьдрал

Өөрийнхөө хэлэх гэсэн үгээ уран бүтээлдээ шингээдэг нэгэн бол реппер GEE. Тэрбээр зуны нарлаг өдрүүдэ уран бүтээлээ туурвисаар явна.

1999 оноос сонирхож эхэлсэн хип хопдоо үнэнч нэгэн саяхан “Рэкетир-2” киноны нээлтэд дээр эхнэрийн хамт хүрэлцэн ирсэн юм. Нээлтийн үеэр Desant-тай хамтран дуулсан тус киноны “Бод” дуугаа анх удаа дуулж олны хүртээл болгов.

Эх орноо төлөөлөн “Дэлхийн мисс”-т оролцож байсан Т.Батцэцэгийн төрсөн өдөр өнгөрсөн долоо хоногт тохиожээ. Тэрбээр төрсөн өдрөө тохиолдуулан СХД-ийн 7 дугаар хорооны 2 өрхийг сонгон хичээлийн шинэ жилдээ бэлдэж буй 7 хүүхдэд гарын бэлэг өгсөн байна.

Энэ үзэсгэлэн төгөлдөр бүсгүйг К.Номинжин гэдэг. Тэрбээр 7 настайгаасаа, өмнөд Энэтхэгт амьдарсан. Өдгөө түүнийг цагаан хоолтон гэдгийг хэн хүнгүй мэддэг.

“Маш үнэтэй зүйлсээр гоёод, хэдэн мянган долларын “бренд” цүнх үүрээд, хичнээн олон брендээр “тамгалуулаад” явж байхад миний үнэ цэнэ өснө гэж би бол боддоггүй. Тийм хэрэглээгээр өөрийгөө үнэлүүлээд явна гэдэг ойлголт манай монгол соёлтой нийцэхгүй. Би бас омог бардам монгол бүсгүй. Өнөөгийн Монголын нийгэм маань капитализмын материаллаг сонирхолд хэт автаж, хүмүүс бие биенийгээ унасан унаа, сууж амьдарч байгаа байшин, эдэлж буй хэрэглээгээр нь хэмжиж, үнэлдэг болж байгаа нь л хамгийн харамсалтай” хэмээдэг нэгэн.

Нэгэнтээ рок урсгалд хүч, өнгө нэмэн уран бүтээлээ туурвиж явсан энэ бүсгүйг амьд хөгжим сонирхогчид андахгүй сайн танина.

Тэрбээр бясалгалын их багш Шри Шри Рави Шанкарын их сургуульд шавилан сууж Энэтхэг улсад амьдарч байгаад эх орондоо ирсэн.

“Sweetymotion” хамтлагийн хамгийн царайлаг, басхүү хөгжилтэй зантай гэгддэг Г.Сүндэрмаа ээж болоод удалгүй ажилдаа орсон. Түүнээс фэнүүд нь төрсөний дараа хэрхэн биеийн галбираа хадгалсан юм бол хэмээн асуух болсон гэдэг.

Нийтийн дуучидын дунд дэлгэрээд буй нэгэн хэвийн байдлыг эвдэж цоо шинэхэн залуу дуучин төрөн гарч байгаагын нэгэн тод жишээ нь залуу дуучин Т.Гүррагчаа, Т.Үүрийнтуяа нар билээ.Энэхүү хос дуучид маань хамтран уран бүтээл туурвиад удаагүй байгаа ч сонсогч олон “Хайр гэдэг..” гэдэг хэмээх нэгэн сайхан дууг нь хэдийнээ аялах болжээ.Нийтийн дууны хөгжилд томохоон шинэчлэл , хувьсал хийж байгаа залуу дуучид маань дараа дараагийнхаа шинэ уран бүтээлд орсон бөгөөд тун удахгүй олон олон сайхан уран бүтээл

“Хөөрхөн” хэмээн олноо танигддаг дуучин Ануг андахгүй сайн танина. Амьдралаа үргэлж өөдрөгөөр харж, шинэ бүхнийг илэрхийлж охид, бүсгүйчүүддээ үлгэр дуурайлал болдог тэрбээр аль хэдийнээ гэрийн сайн эзэгтэй болсон. Хоёр хүүхдийн ээж болсон хөдөлмөрч Ану үргэлж хамгийн сайныг хүүхдүүддээ сонгодог гэнэ.

Мисс, загвар өмсөгч П.Шүүдэрцэцэгийг “9009”, “Хайрлаж болох уу”, “Валентины захидал”, “Гэнэтийн бэлэг” мюзикл, “Ану хатан”, “Би эмэгтэй хүн”, “Анирлагч” зэрэг кинонд тоглосоноор нь илүүтэй танина.

О.Амгаланбаатарыг загвар сонирхогчид андахгүй. Харин дэлгэцийн бүтээлийг шимтэгчид Их зохиолч Д.Нацагдоржийн “Учиртай гурван толгой” зохиолоос сэдэвлэн хийсэн “Учиртай гурав” уран сайхны кино болон “Содура” кинонд тоглосноор нь илүүтэй танина. Тэрбээр өөрийн үзэл бодлоо найзуудтайгаа чөлөөтэй хуваалцдаг төдийгүй тэднийгээ баясгаад авах үе ч бий. Бичиж буй зүйлээс нь харахад түүнийг чөлөөтэй хэмээж болохоор бололтой. Өөрийнхөө найз бүсгүйдээ хаягдсан “түүх”-ээ олонд хуваалцсан юм.