Ангилал: Оддын амьдрал

Нэгэн үе нийтийн дууны шилдэг хос хэмээн өргөмжлөгдөж явсан дуучин С.Жавхлан, Т.Баясгалан хоёрыг ард түмэн одоо ч хамтран дуулаасай гэж битүүхэн хүлээдэг нь үнэн билээ. Гэхдээ одоо тэр хоёр хамтарч уран бүтээл хийнэ гэдэг худлаа болсон. Т.Баясгалан хатагтайн хувьд уран бүтээлээсээ хөндийрч хувийн болон бизнесийн ажилдаа анхаарч, хоёр хүүхдээ өсгөн нам жим амьдарч байгаа билээ.

Дуучин Амархүүтэй нэр холбогдож олныг шуугиулаад амжсан жүжигчин Золоогийн экс нөхөр жүжигчин Б.Тамир нууцаа дэлгэхээр шийджээ. Хосууд яагаад салсан болохыг мэдэхийг хүссэн олон хүмүүс хэнээс нь ч үнэнийг сонсоогүй байгаа юм. Саяхан нээлтээ хийсэн “Тагнуулч аав” инээдмийн киноны багт экс амрагууд хамтран ажилласан.нь “эргээд нийлсэн үү” гэх хардалтыг төрүүлээд байсан ч үгүй бололтой.

Сэтгүүлч миний бие Соёл урлагийн мэдээ бэлтгээд буцах замаараа СТӨ-р орлоо. Хошин урлагийн Х түц продакшн “Нэг өдрийн хаан” тоглолтоо энэ долоо хоногт хаах гэнэ. Эдний тоглолт энэ сарын 26-ны өдөр дуусаад 11 сарын 1-с дахин шинэ тоглолтоо нээх гэнээ.

Улс төр, урлаг соёл, спорт, бизнесийн алдартнуудад хормогч зүүлгээд амттай хоол зэхүүлж суудаг байсан “рок мангас” Р.Мөнхсайхан өөрийн гэсэн студи байгуулан, нэвтрүүлэг бэлтгэж, реклам сурталчилгаагаар тэргүүлж буй тэрбээр чамлахааргүй дуулчихдаг бөгөөд жил бүрийн хавар рокеруудтайгаа хамт мотоциклийн цуваа үүсгэн хотоор нэг аялдаг зуршилтай.

Монголын рок попын ертөнцөд хөл тавьснаас хойш “Хурд” хамтлагийнхан 20 жилийнхээ ойтой золгож байна. “Ээждээ”, “Аавдаа”, “Чи минь байгаа болохоор”, “Цэргийн бодол” зэрэг олон сайхан дуугаараа монголчуудын сэтгэлд хоногшсон “Хурд”-ынхан ойн баярынхаа хүрээнд үзэгч, сонсогч фенүүддээ зориулсан олон бэлэгний нэг бол “Хурд 20 жил” гэсэн бэлэг дурсгалын зүйл юм байна.