Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»“Хязгааргүйг тэврэх нь: Жузеппе Туччигийн мөнхийн эрэл хайгуул” үзэсгэлэнг дэлгэлээ
Үзэсгэлэн

“Хязгааргүйг тэврэх нь: Жузеппе Туччигийн мөнхийн эрэл хайгуул” үзэсгэлэнг дэлгэлээ

Урлаг Урлаг28/07/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Хязгааргүйг тэврэх нь: Жузеппе Туччигийн мөнхийн эрэл хайгуул” үзэсгэлэн “Чингис хаан” үндэсний музейн түр үзэсгэлэнгийн танхимд  дэлгэлээ.

Бээжин дэх Италийн Соёлын хүрээлэнгийн санаачлагаар Мачератагийн Их сургууль, Газар дундын тэнгис ба Дорно дахины судлалын Олон улсын холбоо хамтран зохион байгуулж байна. Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр Жузеппе Туччигийн Монголтой холбогдох судалгаа, түүний бүтээлийн Итали-Монголын соёл, шинжлэх ухааны хамтын ажиллагааг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмэр сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгуулав.

Уг үзэсгэлэнг Итали Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ, “Чингис хаан” үндэсний музей, Arte Nomade, Archivio Storico Luce-Cinecittà, Ром хотын Иргэншлийн музей хамтран зохион байгуулж, Италийн дорно дахин судлалын тэргүүлэх төлөөлөгч, Ази судлалын нэрт эрдэмтэн Жузеппе Туччи /1894-1984/-ийн амьдрал, эрдэм шинжилгээний бүтээлүүдийг танилцуулах зорилготой юм.

Үзэсгэлэнгийн нээлтэд Итали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайд Жованна Пиккаррета, “Чингис хаан” үндэсний музейн дэд захирал Д.Эрдмаа, Бээжин дэх Италийн Соёлын хүрээлэнгийн Ерөнхий захирал Федерико Роберто Антонелли, Ерөнхий куратор-Оскар Налесини, Италийн Мачератагийн их сургуулийн захирал Жон Маккоурт болон бусад албаны төлөөлөл оролцлоо.

Тус үзэсгэлэн наймдугаар сарын 5-ныг хүртэл үргэлжилнэ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

“Чин зүрхний дэлбээ” хамтарсан үзэсгэлэн аравдугаар сарын 24-нд нээлтээ хийнэ

22/10/2026
Үзэсгэлэн Урлаг

Дэлхийн соёлын голомтод “Чингис хаан ба Монголчуудын ертөнц” үзэсгэлэнг нээлээ

22/10/2026
Үзэсгэлэн Урлаг

Зураач П.Байгаль “Дээд эс” бие даасан зургаа дахь үзэсгэлэнгээ нээлээ

18/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жек О’Коннелл, Киллиан Мёрфи нар “A Quiet Place Part III” кинонд ах дүүсийн дүр бүтээнэ

24/10/2026

Жастин Тимберлэйк, Жессика Бийл нар хуримынхаа 14 жилийн ойг тэмдэглэжээ

24/10/2026

Жон Бон Жови дууны хөвчний асуудал нь улам хүндэрсэн үеийнхээ талаар ярьжээ

24/10/2026

Жанет Жексон нэвт гэрэлтсэн хар торон даашинзаар гоёмсог төрхөө гайхууллаа

24/10/2026

Нүүдэлчдийн өв соёлыг таниулах үзэсгэлэн дэлгэлээ

24/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.