Ангилал: Оддын амьдрал

Гранж рок “Нисванис” хамтлаг бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулж, шинэ уран бүтээлдээ ирэх намраас орохоор төлөвлөөд байна. Гэтэл саяхан тус хамтлагийн ахлагч Л.Энх-Амгалангийн бие гэнэт муудаж гэрээсээ эмнэлэгт хүргэгджээ. Түүний бие яагаад муудаж аль эмнэлэгт хэвтсэн талаар найз нөхөд нь болоод фэнүүд нь гэр бүлийнхнээс нь асуусан хэдий ч бүгдийг нууцлахаар шийджээ.

Монголын рок поп урлагт томоохон тэсрэлт хийсэн 25-р суваг телевизийн “Making the band” шоу нэвтрүүлгээс Extacy хэмээн охидын хамтлаг бий болсон. Тус хамтлагийн экс гишүүн Жасмин буюу Жавзандулам удахгүй үрийн зулай үнэрлэх аж. Тэрбээр үндэсний үйлдвэрлэгч “Витсамо фрут жүүс” ХХК-ийн захирал Ц. Очирхуягийн хүү О. Ишсугартай үерхдэг байжээ.

Солонгорсон өнгө бүхий содон чамин хувцасаар хослон, рок попын ертөнцөд орж ирсэн “Гала”-гийн охид өрх тусгаарлаад удаж буй. Дуучин Ч.Ану “Ганц дайчин ганцаардахгүй” гэгчээр уран бүтээлээ туурвин, аялгуут дуугаараа үзэгчдээ баясгаж яваа.

ТВ5 телевизийн уран бүтээлчид жил бүр “Оддын бэсрэг наадам” цэнгээнт нэвтрүүлгийг баяр наадмын өдрүүдэд зориулан үзэгч түмэндээ өргөн барьдаг билээ. Харин энэ жилийн 8 дахь удаагийн бэсрэг наадмаа ТВ-ийнхээ 10 жилийн ойд зориулан бүтээснээрээ онцлог боллоо.

Хошин урлагийнхан дундаа хамгийн загварлаг залуу гэж баахан магтуулсан жүжигчин Б.Баатархүү ангийн хувцас, хэрэгсэлд гар татдаггүй гэх. Эрчүүдийг гутлаар нь дүгнэдэг хүүхнүүдтэй санал нийлдэг тэрбээр брэндийн гутал, цаг хоёрт ёстой “нугасгүй” гэж байгаа.

Баярцэцэг саяхны нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагандаа: “Намайг хүмүүс сүүлийн үед Sexy болчихсон гээд л байгаа. Ер нь би Рок попынхон дундаа хамгийн секси нь болоод байна шүү” гэх утгатай зүйл ярьжээ.

“Улаанбаатар” телевизийн уралдаанаас анх олны танил болж байсан дуучин Ч.Цэлмүүн цаашдаа урлагт хүчин зүтгэхгүй гэж хатуухан мэдэгдээд байгаа билээ. Тэрээр багаасаа христийн шашны хүмүүжлээр төлөвшсөн нэгэн.

Дуучин Ану ирэх есдүгээр сараас Хятадад сурахаар болжээ. Тэрбээр Хятадын төр засгийн бодлого гээд олон зүйлийг сонирхдог бөгөөд сурахын хажуугаар тус улсын түүх, соёлын талаар судлах юм байна.