Гэр Бүл, Сэтгэлзүйн Боловсролын “Сэтгэлийн учиг” Институт, ХБНГУ-ын Зан Үйл Сэтгэл Заслын Холбоо, Монголын Залуучуудын Холбоо хамтран өнгөрсөн 5-р сард сэтгэлзүйн зөвлөгөө, тусламж үзүүлдэг сэтгэлзүйч, сэтгэцийн эмч, мэргэжилтнүүдэд зориулсан “Зан үйлийг өөрчлөхөд нөлөөлөх сэтгэлзүйн үндсэн техникүүд” сургалтаа монголд анх удаа амжилттай зохион байгуулсан. Манай улсын хувьд сэтгэл судлалын шинжлэх ухаан харьцангуй шинэ салбар бөгөөд ард иргэдийн сэтгэлзүйн зөвлөгөө, тусламж авах хэрэгцээ өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа нь илхэн. Нөгөөтэйгүүр энэхүү салбарт ажиллаж байгаа мэргэжилтнүүд мэргэжил дээшлүүлж, олон улсын туршлагаас суралцан монгол дахь сэтгэлзүйн үйчилгээг улам чанаржуулах эрэлт хэрэгцээ байсаар байна.
Ангилал: Сонгодог уран зохиол
Монголын Залуучуудын Холбоо 2014 оныг залуусаа “Нэгдье” уриан дор бүхий л үйл ажиллагаагаа тэмдэглэн өнгөрүүлж байгаа юм. Энэ 8-р сарын 25 бол “Монголын Залуучуудын өдөр” энэ өдрийг жил бүр өргөн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлж ирсэн бөгөөд энэ жил ч мөн адил олон ажлуудыг төлөвлөсөн байна.
Ч.Мөнгөндалай гэхэд баруун хязгаарын төдийгүй Монгол орон даяар андахгүй болжээ. Баруун аймгийн ард иргэд хэр найрсаг, зочиломтгой, хүн хүнээ хайрлах сэтгэлтэй, өгөөмөр гэдэг нь Ч.Мөнгөндалайгийн аяллаас тод харагдаж байгаа юм.
Ховд аймгийн Хөгжлийн төлөө сангаас 10 жилийн ойн хүрээнд санаачлан тус аймгийн 16 сум, Жаргалант сумын 12 багийн ард иргэдийн дунд зохион байгуулсан “ХОВД-2014” БАГА ОЛИМП 4 өдрийн турш амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. 1500 гаруй тамирчид спортын 14 төрлөөр өрсөлдөж төрөл тус бүрт шилдгүүд шалгарахаас гадна багийн дүнгээр байр эзлүүлж шагналыг хаалтын цэнгүүний үеэр гардуулан өгсөн байна.
Дорноговь аймгийн Залуучуудын Холбоо залуучуудыгаа идэвхитэй байлгах, бүх талаар дэмжих, хөгжүүлэх олон ажлуудыг зохион байгуулж байгаа юм. Тэгвэл удахгүй болох Монголын залуучуудын өдрөөр нэгэн шинэ бэлэг барих гэж байна. НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн хөрөнгө оруулалтаар “Залуучуудын хөгжлийн төв”-ийг барисан бөгөөд 8-р сарын 25-нд нээлтээ хийх гэнэ.
НИТХ-ын 39 дүгээр тогтоолын дагуу нийт 52 байршилд иргэдэд газар өмчлүүлэхээр шийдвэрлэсэн билээ. Эхний ээлжинд таван байршилд газар өмчлөх бүртгэлийн ажлыг энэ сарын 1-нээс эхлэн өнөөдрийн 12.00 цаг хүртэл явуулсан. Ийнхүү цахим бүртгэлд газар өмчлөх хүсэлтээ илгээсэн иргэдийг түүврийн аргаар тодрууллаа. Нийт 274530 иргэн хамрагдсан бөгөөд цахим түүврийн аргаар 14.954 иргэн тодорч, газар өмчлөх эрхтэй болов.
Монголын Залуучуудын Холбоо энэ жилийг залуусаа “Нэгдье” уриан дор бүхий л үйл ажиллагаагаа зохион байгуулж байгаа юм. Энэ хүрээнд орон нутгийн болон нийслэлийн залуучууд үйл ажиллагаа бүхэн дээрээ нэгдэж хамтарч, үйл ажиллагааныхаа цар хүрээг тэлж олон залуучуудыг хамруулах гээд залуучуудын холбоо өнгөрсөн 2012 оноос эхлээд идэвхжиж байгаа гэж хэлж болно.
Эрхэм аялал жуулчлалын бизнес эрхлэгч та бүхнийг дараахи үзэсгэлэнд оролцохыг урьж байна.
Азийн томоохон Аялал жуулчлалын үзэсгэлэн яармаг болох Япон улсын Токио хотноо 2014 оны 9-р сарын 25-аас 28-ны өдрүүдэд зохиогдох JATA-2014 үзэсгэлэн уламжлал ёсоороо зохион байгуулагдах гэж байна.
Европын Бизнесийн Ассамблейн боловсролын салбарын шилдэг байгууллага шагналт Рояаль Академи нь Их Британийн магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөр итгэмжлэгдсэн хөтөлбөрийн дагуу бакалаврын болон магистрантурын сургалтаа хэрэгжүүлж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн дипломтой төгсөхөөс гадна АНУ, Английн сургуульд үргэлжлүүлэн суралцах боломжийг танд олгодог
Нийслэлийн 375 жилийн ой, “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Соёл урлагийн газраас Вива сити хороололтой хамтран “UB food Festival”-2014 хоолны фестивалийг энэ сарын 16,17-ны өдрүүдэд 2 дахь жилдээ зохион байгуулахаар болжээ.