Монголын Залуучуудын Холбоо “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийн хүрээнд унадаг дугуйтай холбоотой бүх ажлыг дэмжигч байгууллагуудтай хамтран зохион байгуулж байгаа юм.
Ангилал: Сонгодог уран зохиол
Монголын Залуучуудын Холбооноос 2012 оноос хойш залуучуудын дунд давалгаалуулж байгаа “Спирт үү, спорт уу” аяныг орон нутаг дахь залуучууд дэмжиж бүгд нэгдэж байна.
Монголын Залуучуудын Холбоо “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийг дэмжигч байгууллагуудтай хамтран УИХ-д өргөн барьж, нийслэлийн төсөвт суулгаж, энэ онд нийслэлийн ерөнхий төлөвлөгөөнд батлагдан, хэд хэдэн газар унадаг дугуйн зам барихаар болсон.
Увс аймгийн Өмнөговь сумын түүхт 90-н жилийн ойд зориулсан “ЮУГАА Ч ХАРАМЛААГҮЙ НУТАГ” хүндэтгэлийн тоглолт Соёлын төв өргөөнөө 05 сарын 16-нд 14.30 цагаас болно. Тоглолтонд урилгаар Өмнөговь сумын уугуул морин хуурч, МУСТА С.Пүрэвжав, Сэлэнгийн долгио чуулгын гоцлол дуучин, МУСТА Б.Жаргал, Ард түмний гавьяат дуучин, МУСТА М.Бямбажав, Бямбажаргал ”Түмэн эх” чуулгын дуучин, МУСТА Г.Бямбажаргал, Ая зохиогч, дуучин, МУСТА Б.Пүрэвсүрэн, дуучин, МУСТА П.Жимсээ, СУИС тайзны ярианы багш, уран уншигч, МУСТА Б.Даваа, Хөтлөгч МУСТА Э.Гантулга, УДБЭТ-ын гобой хөгжимчин, МУСТА Г.Долгорсүрэн, Эстрадын дуучин, Ч.Сэлэнгэ, Ятгын чуулгын дуучин, Г.Алтанхуяг, ЦДБЧ-ын дуучин, Д.Лхамхүү, шүлэгч, Ж.Баярцэнгэл, Тал бичээч Д.Жаргалсайхан нарын уран бүтээлчид оролцож нутгийн зон олонтойгоо дуу хуураар учран золгох нээ.
Зул өргөх ёслол 7 дахь жилдээ “Сэтгэлийн амарлил” сангаас Тайланд улсын Даммакаяа сантай хамтарч жил бүр уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн “Гэрэлт зул” зул өргөх ёслол нь энэ сарын 14-ний өдөр буюу өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд долоо дахь удаагаа болох гэж байна.
Монголын Залуучуудын Холбоо болон унадаг дугуйг дэмжигч байгууллагууд хамтран залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор Улаанбаатар хотыг унадаг дугуйн замтай болгох чиглэлээр 2013 оноос эрчимтэй ажиллаж 25 000 гаруй иргэдийн санал хүсэлтийг үндэслэж “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийг боловсруулан “УИХ дахь залуучуудыг дэмжих лобби бүлэг” – ээр дамжуулж УИХ – ын намрын чуулганд өргөн барьж дэмжлэгийг авсан бөгөөд НИТХ руу шилжүүлсэн юм.
МЗХ-ны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн төв бирж залуучуудыг ажилгүйдлийг бууруулах зорилгоор цагийн болон байнгын ажилд зуучлах, сургалт зөвлөгөө, хөдөлмөрт бэлтгэх үйлчилгээ үзүүлэх, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх замаар шинэ ажлын байр бий болгох ажлуудыг зохион байгуулдаг бөгөөд залуучуудын ажилгүйдлийн нэг хэсэг болсон эмзэг, эрсдэлтэй бүлэг болох Цэргээс халагдсан, хорих ангиас суллагдсан, гадаадаас ирсэн, хүүхэд гаргасан, амьдралийн хүнд бэрх үе тохиолдсон залуучуудыг ажилтай болгох, нийгэмшүүлэх ажлуудыг системтэйгээр зохион байгуулж байгаа юм.
СУИС-н Дүрслэх Урлагийн Сургуулийн төгсөгч оюутнуудын 2013-2014 оны хичээлийн жилд бакалавр зэрэгтэйгээр суралцаж төгсөх оюутнуудын диплом хамгаалалт 2014 оны 05 сарын 12,13 өдрүүдэд зохион байгуулагдах ба шилдэг бүтээлүүдийн үзэсгэлэн 05 сарын 14-16-ны хооронд Blue Moon арт галерей үзэсгэлэнгийн танхимд дэлгэгдэж та бүхний оюуны мэлмийг баясгах гэж байна.
“Баялаг бүтээгч залуу малчин” улсын зөвлөлгөөн анх удаа Төрийн ордонд энэ сарын 9,10-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдах энэхүү зөвлөгөөнд 21 аймгийн 330 сум, нийслэлийн 9 дүүргийн залуу малчдын төлөөлөл болох 360 малчин залуус чуулах юм.
МЗХ-ны төлөөлөгчдийн Зүүн Өмнөд Азийн 4 орноор хийсэн айлчлал 2014 оны 4-р сарын 30-ны өдөр Малайзын Мелака хотод байрлах Дэлхийн Залуучуудын Ассемблей (ДЗА)-н төв байранд зочилсоноор өндөрлөлөө.